1956 оны 6 дугаар сард Донойн хөндийд АН-2 онгоцоор ачаа шуудан, зорчигч тээврийн нислэг үйлдэж эхэлсэн түүхтэй “Отгонтэнгэр” нисэх буудлын 70 жилийн ой тохиож байна.
Ойн баярын хурлын арга хэмжээнд Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, “Отгонтэнгэр” нисэх буудлын дарга Д.Алтан-Уул, Иргэний нисэхийн ерөнхий газрын менежер Э.Мишээл, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат нисгэгч Р.Батнасан, Гавьяат нисгэгч С.Гантөмөр болон үе үеийн алба хаагчид оролцов.
Баярын хурлын үеэр Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр “Отгонтэнгэр” нисэх буудлыг Олон Улсын 4С зэрэглэлтэй болгох, Тосонцэнгэлийн онгоцны буудлын байгууламжийг сайжруулах, үйл ажиллагааг дэмжиж ажиллахаар төлөвлөж буйгаа хэллээ.
Анх шороон зурвасаас эхэлж байсан нисэх буудал нь эдүгээ 2859 метрийн урттай хатуу хучилтат хөөрч буух зурвас, иж бүрэн барилга байгууламжтай, түнш байгууллагууд болон зорчигчдын найдвартай харилцаа, итгэлцэл, орон нутгийн тээвэр логистикийн тогтвортой байдалд үнэтэй хувь нэмэр оруулагч томоохон нэгж болоод байна.
Түүхт 70 жилийн ойн баярын үеэр баярын хурал, бөхийн барилдаан, нисэх буудлын анхны туурьт хүндэтгэл үзүүлэх, одоогийн үйл ажиллагаатай танилцах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ.
АДМИН







Нийгэм






