Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” наадмын үеэр худалдаа, үйлчилгээний талбайг соёл урлагийн болон худалдаа, үйлчилгээний талбай гэсэн хоёр үндсэн хэсэг бүхий найман секторт хувааж, 170 гаруй цэгт үйл ажиллагаа явуулна. Энэ үеэр мөн ил задгай, зөвшөөрөлгүй худалдааг хориглож байгаа юм.
Нийт найман секторт дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Үүнд,
- “A” секторт гар урлал, бэлэг дурсгал, соёлын бараа, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа;
- “B”, “С”, “D” , “Е” секторт худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ;
- “F” секторт хүүхдийн хөдөлгөөнт тоглоом, хүүхэд хуурайлах өрөө;G”,“H” секторт есөн дүүргийн соёл, хүндэтгэл, бэлтгэлийн гэр болон асар байрлана.
АДМИН







Нийгэм






