Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, албаны бэлэн байдал, хууль эрх зүй, компьютер, гадаад хэлний мэдлэг, галт зэвсэг, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг хангуулах зорилгоор “Шилдэг ахлагч” 2026 аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд 57 анги, байгууллагын 110 алба хаагч оролцож хурд, хүч, авхаалж самбаа, мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөж тэмцээний аваргуудаа тодрууллаа.
Тэмцээний эрэгтэй төрөлд:
- “Тэргүүн байр”-т Дотоодын цэргийн 809 дүгээр ангийн дэд ахлагч довтлогч Б.Болдбаяр,
- “Дэд байр”-т 05 дугаар ангийн хамгаалалтын ажилтан дэд ахлагч Г.Галдандорж,
- “Гутгаар байр”-т Санхүү, ар талын албаны Автобаазын цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Б.Сүхбат тус тус шалгарлаа.
Тэмцээний эмэгтэй төрөлд:
- “Тэргүүн байр”-т Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн бичиг хэргийн эрхлэгч, цагдаагийн дэд ахлагч Д.Энхзул ,
- “Дэд байр”-т Дотоодын цэргийн 809 дүгээр ангийн бичиг хэргийн эрхлэгч Б.Сарангэрэл,
- “Гутгаар байр”-т тус ангийн хамгаалалтын ажилтан дэд ахлагч Б.Отгонжаргал нар тус тус шалгарлаа.
АДМИН







Нийгэм





