Dark Light
Нийгэм | 2026-06-27

СЭЭР ШАЛГАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” Хүй долоон худагт үргэлжилж байна. Энэ үеэр Сээр шалгах тэмцээн болж, 16 хүүхэд өрсөлдөж, эхний гурван байрыг шалгарууллаа.
 
Сээр шалгах тэмцээнд өрсөлдөж, эхний гурван байрт шалгарсан хүүхдүүд нийт 21 үе давж, 21 сээр хугаллаа.
 
Мөн оролцогчид секундийн төрлөөр өрсөлдөж, сээр цохисон юм.
 
Гурван сээрийг 1 секунд 75 долийн хугацаанд хугалж, нэгдүгээр байр Баянхонгор аймгийн Богд сумын Д.Амгалан /16 настай/,
 
Хоёрдугаар байрт 1 секунд 78 долийн хугацаанд гурван сээр хугалж, Архангай аймгийн Өлзийт сумын М.Базарсад /16 настай/,
 
Гуравдугаар байрт 4 секунд 67 долийн хугацаанд гурван сээр хугалж, Архангай аймгийн Жаргалант сумын С.Түвшинтөгс /17 настай/ тус тус шалгарлаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16