Dark Light
Нийгэм | 2026-06-27

ЦАГДААГИЙН 321 АЛБА ХААГЧ ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
"Нийслэлийн иргэдийн баяр-Хүрээ цам-Даншиг наадам 2026" шашин, соёлын наадам, Хүй долоон худагт зохион байгуулагдаж байна.
Наадамд Монголын ард түмнийг ивээгч их Очирваань бурхны тахилга, Эзэн богд Чингис хааны сан тахилга, Хүрээ цам харайх, сор залах ёслол, Унзад голч лам нарын номын мэтгэлцээн, лам нарын балин, тосон урлалын тэмцээн, Үндэсний бөх, сур харваа, шагайн харваа, сээр шалгах зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.
Цагдаагийн байгууллагаас баяр наадмын хамгаалалт, зохицуулалт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийг төөрөхөөс хамгаалах, зам тээврийн осол, зөрчил болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 9 анги, байгууллагын 321 алба хаагч, 20 оюутан цагдаа хуулиар хүлээсэн чиг үүргээ гүйцэтгэн ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16