2026 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Гэр бүлийн гишүүдийн хэн нэгний гэнэтийн үйлдлээс шалтгаалан хувийн амьдралд тань зөрчил үүснэ. Сэтгэл зүйн дарамт үүсэж болзошгүй. Өөрөө өөрийгөө ялан дийлж өмнөө тавьсан зорилгодоо хүрэх өдөр. Энэ өдрийн таагүй нөхцөл байдал бүгдээрээ мөнгө санхүүтэй холбоотой байх болно. Амьдралын хамгийн чухал үнэ цэнтэй зүйлээ олж харахыг хичээ. Үнэнч зан тань үгүйлэгдэнэ
Үхэр: Бүх таагүй зүйлийн шалтгаан нь та өөрөө гэдгээ хүлээн зөвшөөр. Жижигхэн зүйлийг ч үр дүнтэй болгоход цаг заваа их зарцуул. Хувийн амьдрал дахь зөрчил сэтгэлийн дарамт болно. Өөрөөсөө ирээдүйдээ хэрэгтэй ямар өөрчлөлт хийж чадах эсэхээ асуу. Зөв сонголт хийх хэрэгтэй. Ганц бие эрчүүд хэрэв өөртөө тохирох заяаны ханиа хайж байгаа бол гэрлэх санал тавих гэж цаг хугацаа алдсаны хэрэггүй.
Ихэр: Одоогийн байгаагаас илүү сайхан нөхцөл байхгүй. Ухаалаг байж тухайн цаг үедээ зохицох арга замыг олох хэрэгтэй. Өнөөдөр танд нандин мөрөөдлөө хэрэгжүүлэх гайхалтай боломж тохиож болно. Бүх зүйл өмнө хуримтлуулсан зөв туршлагаас хамаарна. Хүсэл мөрөөдөл тань зарим тулгамдсан асуудлын хариултыг олоход тусална. Өөрийн мөрөөдлөө бусдад сонирхолтой байдлаар илэрхийлбэл үр ашигтай байна.
Мэлхий: Хамтрагчтайгаа үг хэлээ ололцохгүй бол ярихын оронд сайн сонсогч байхыг хичээ. Харилцаа холбоо хир удаан наслах нь зөвхөн танаас шалтгаална. Өөрийн үзэл бодолд нийцэх байр сууриа л хамгаалж үлдэх арга хэмжээ ав. Хайр дурлалын харилцаа тогтвортой, эерэг байна. Харин ер бусын зүйлд дуртай хүмүүс хайр дурлалынхаа нэгэн хэвийн тогтуун байдлыг эвдэж, сэтгэлээ хөдөлгөхийг хүснэ.
Арслан: Өдрийг өөрийнхөөрөө тухтай амарч өнгөрөө. Ганцаараа байхыг хүсвэл ганцаараа бай. Энэ нь танд ирэх долоо хоног эхлэхэд стрессээс ангид байхад тусална. Гэр бүлээрээ эрүүл мэнддээ анхаарч, спортоор хичээллэх нь цагийг сайхан өнгөрөөх боломж олгоно. Аль болох цагийг сайн ашиглан ажил амралтыг зөв хослуулбал амьдралын сайн сайхныг мэдэрч чадна.
Охин: Амьдралд тохиох санамсаргүй зүйл ч зүгээр тохиолдол биш гэдгийг сана. Сэтгэл хөдлөлөө хянаж хөрөнгө мөнгөндөө сайн анхаарал хандуулна. Санхүүгийн асуудал дээр хоорондын санал зөрөлдөөн, үл ойлголцлыг аль болох тэвчээртэй хүлээн ав. Хугацаандаа төлөгдөөгүй мөнгөний улмаас сэтгэл гонсгор байх бололтой. Дэлгүүр рүү гарахын өмнө данс тооцоогоо хянаж, хэр хэмжээний мөнгө үрэхээ тооцоолж бай. Эрүүл мэнддээ анхаарч бүх зүйл хэвийн байгаа эсэхийг шалгаарай.
Жинлүүр: Найз нөхөдтэйгөө уулзаж санаа бодлыг нь сонсох сайхан байна. Асуудал байвал бусдад итгэж, хувийн шинжтэй зүйлээ хэлж болно. Гэхдээ хэт нарийн мэдээллээ хаа сайгүй алдахаас болгоомжтой байгаарай. Гэр орноо тохижуулах хэрэгцээ гарна. Гэртээ эд зүйл худалдан авах нь хайрын харьцаанд таатай байна. Мөнгө санхүүд таагүй нөлөөлж магадгүй төсвөө тохируул. Гэртээ хоол хийснээр эрүүл мэнд болон мөнгө санхүүгийн хувьд ашигтай байна. Эрүүл, сайн чанарын ногоогоор хоол хийх талаар судал.
Хилэнц: Ажлаа зохицуулан тухтай газар амрахаар шийдсэн бол хэрхэн хөгжилтэй өнгөрөөх талаар төлөвлөгөө гарга. Од эрхсийн эерэг нөлөөгөөр та сэтгэл өөдрөг байж, төлөвлөгөө тань амжилттай хэрэгжинэ. Гэхдээ таны санхүүгийн байдал боломжийн сайн байсан ч хэт их мөнгө үрэхээс сэргийл. Өөртөө итгэлтэй байвал уран бүтээл болон шинжлэх ухааны тал дээр ахиц дэвшил гаргах явц бий болно.
Нум: Таны харилцааны ур чадвар ба тодорхой шийдэл гаргах чадвар өндөр түвшинд байна. Бусдын хүсэл бодлыг сонсож сур. Үр хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал үзүүл. Өнөөдөр аливааг ганцаараа хийж төлөвлөх хэрэггүй. Бусад хүмүүсийн санаа бодлыг сонссоноор танд илүү олон санаа төрөх болно. Хамтрагч юм уу сайн найзуудтайгаа харилцах харилцаандаа илүү анхаарал хандуул.
Матар: Хувийн амьдралдаа найз нөхөдтэйгөө харилцах, зугаацаж хөгжилдөхөд тааламжтай үе. Ганц бие хүмүүс хөнгөн зугаацах хүсэл төрнө. Харин үнэнч хайрын эрэлд гарснаар санамсаргүй, сэтгэл татам хэн нэгэнтэй учирч магадгүй. Сайхан мөчийг сэтгэл дүүрэн өнгөрөөхийг хүсвэл хэт их юм бодож өөрийгөө хүлэх хэрэггүй. Өмнө хийсэн харилцан тохироо бат бэх байх болно. Гэхдээ хувийн асуудалд бусдын зөвлөгөөг хэт дагах хэрэггүй. Үр хүүхдийнхээ ирээдүйн талаар шинэ өөрчлөлт гаргах бол ганцаараа шийдвэр гаргах хэрэггүй
Хумх: Төрөлх зөн совингоо дагаж, өөрийн хийх ёстой зүйлээ хий. Чөлөөт цагаараа найзуудтайгаа хамт байх нь харилцаа бэхжихэд тусална. Гэр бүлдээ сайхан дурсамж үлдээж хамтдаа урлагийн тоглолт үзээрэй. Од эрхсийн байрлал таны өрөвч сэтгэл, өөдрөг үзлийг сэрээж байна. Энэ бол амралтаа авч гадагш явахад тун тохиромжгүй үе боловч гэнэтийн аяллын хөтөлбөрийг боловсруулахад таатай бас биш. Учир нь та төсвөөсөө хэтрүүлэн үрэх магадлал өндөр байна.
Загас: Од эрхсийн шилжилт таны хувийн амьдралд нөлөө үзүүлэх болно. Гэр бүлийн гишүүдийн хооронд зөрчил үүсгэнэ. Хайрын харилцаа уур бухимдалтай холилдон үргэлжилсээр байна. Өнөөдөр амарч тайвшрах өдөр. Тиймээс өөрт таалагдаж буй зүйлээ л хий. Хэрэв хүсэхгүй байгаа бол гэрээ цэвэрлэх гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй. Хайртай хүнтэйгээ аюулгүй байдлыг мэдэрдэг, очих дуртай газраа очиж цагаа сайхан өнгөрүүлэхийг бодоорой.
АДМИН







Нийгэм






