Dark Light
Нийгэм | 2026-06-27

ЗАРИМ ОРНУУД 3 ДУГААР ТҮВШНИЙ УЛААН ТҮГШҮҮР ЗАРЛАЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ойрын өдрүүдэд Европын улс, орнуудад хэт халалтын цаг уурын үзэгдэл олон хоногоор үргэлжилж, цаашид агаарын хэм улам нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд зарим орнууд 3 дугаар түвшний улаан түгшүүр зарлаад байна.
Европын ихэнх улс, орнуудын Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагууд хэт халалт нь ахмад настан, бага насны хүүхэд, архаг өвчтэй зэрэг эрсдэлт бүлгийн хүмүүст төдийгүй бусад иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулж байна. Иймд Европт сурч, ажиллаж, амьдарч буй иргэд болон тус бүс нутагт зорчихоор төлөвлөж буй хүмүүст дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
  • Өдрийн халуун үе буюу 11:00-18:00 цагийн хооронд нарны шууд тусгалд удаан байхаас зайлсхийх,
  • Хоолны тодорхой хэмжээний дэглэм барих (хөнгөн хооллох), мах зэрэг удаан шингэцтэй хоол, хүнсийг багасгах, хагас боловсруулсан болон халуун ногоо ихтэй хоол хүнснээс татгалзаж, гоймон, загас, шинэ ногоо, жимсийг хүнсэндээ түлхүү хэрэглэх,
  • Биеийн шингэнийг нөхөх зорилгоор ус их хэмжээгээр уух, хийжүүлсэн эсвэл чихэрлэг ундаа, цай, кофены хэрэглээгээ багасгах, мөн хэт хүйтэн уух зүйл болон согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх,
  • Гэртээ болон албан өрөө, тасалгаа, буудаллах зочид буудлын өрөөндөө агаар сэлгэлтийг тогтмол хийх,
  • Хөвөн, даавуу зэрэг байгалийн гаралтай материалаар хийсэн цайвар өнгийн хувцас өмсөж, малгай, нарны шил тогтмол хэрэглэх,
  • Нарны тос түрхэж, арьсаа наранд түлэгдэхээс хамгаалах,
  • Биед хүнд ачаалал өгөх, дасгал хөдөлгөөнөөс аль болох зайлсхийх зэрэг болно.
Иргэд Та бүхнийг өөртөө болон гэр бүлдээ анхаарал тавьж, шаардлагатай тохиолдолд түргэн тусламжийн байгууллагад хандах, суугаа болон зорчиж буй оронд байгаа Монгол Улсын Элчин сайдын яаманд хандахыг зөвлөж байна.
Та амьдарч буй болон зорчих Европын орон дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудын холбоо барих мэдээллийг дараах линкээр орж авна уу: https://www.consul.mn/news/c/162

Эх сурвалж | Гадаад харилцааны яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16