Dark Light
Нийгэм | 2026-06-28

МАТЕМАТИКИЙН ШАЛГАЛТАД 43, БИОЛОГИЙН ШАЛГАЛТАД 10 СУРАГЧ 800 ОНОО АВЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Элсэлтийн ерөнхий шалгалт үргэлжилж байна. 
Өчигдөр буюу 2026.06.27-ны өдөр Биологи, Математикийн шалгалт авсан бол өнөөдөр Физик, Орос хэл, Монгол хэлний шалгалттай. 
 
Математикийн шалгалтад улсын хэмжээнд 33116 шалгуулагч оролцсон.
Үүнээс Баянзүрх дүүрэг 7, Баянгол дүүрэг 6, Сүхбаатар дүүрэг 6, Хөвсгөл 5, Хан-Уул дүүрэг 3, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг тус бүр 2, өмнөх оны төгсөгч 1, Сонгинохайрхан дүүрэг, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс аймгуудад тус бүр нэг нийт 43 шалгуулагч 800 авсан шалгуулагчид байна. 
Эдгээр шалгуулагчаас хамгийн өндөр гүйцэтгэлтэй буюу 100 онооны гүйцэтгэлээр 800 оноо авсан нь
  • НЕБ-ын лаборатори 93-р сургуулийн төгсөгч Батбаярын Сайнболд, 
  • НЕБ-ын 18-р сургуулийн төгсөгч Жаргалсайханы Марал-Од нар байна. 
Биологийн шалгалтад улсын хэмжээнд 6813 шалгуулагч оролцсон байна. 
Үүнээс Баянзүрх дүүрэг 3, Сүхбаатар дүүрэг 3, Ховд аймаг 2, Хөвсгөл, Увс аймгууд тус бүр нэг нийт 10 шалгуулагч 800 оноо авсан байна. 
Эдгээр шалгуулагчаас хамгийн өндөр гүйцэтгэлтэй буюу 78 онооны гүйцэтгэлээр 
  • АШУҮИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн төгсөгч Төмөрхуягийн Амарбат,
  • АШУҮИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн төгсөгч Баяржавхлангийн Цолмон нар байна.

Эх сурвалж | Боловсролын яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16