Төв аймгийн хэмжээнд нийт 14 мянга орчим га газар хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд өртсөн, үүний 7,800 га нь Заамар суманд хамаарч байна.
Нөхөн сэргээсэн талбайг дахин нөхөн сэргээх нэрээр олборлолтын үйл ажиллагаа явуулах тохиолдол гарсаар байгааг холбогдох албаныхан хэлж байна.
Цаашид Catapult зэрэг сансрын хиймэл дагуул ашиглан уул уурхайн үйл ажиллагааг хиймэл оюун ухаан ашиглаж хянах гэх мэт дэвшилтэт технологийг нэвтрүүлэх шаардлагатай.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 10 дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын үүрэг чиглэлийн хүрээнд уул уурхайн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, салбарын эрсдэлийг бууруулах зорилгоор “Уул уурхайн салбарт хамтарсан улсын хяналт шалгалт”-ыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар хамтарсан хяналт шалгалтын явц, гүйцэтгэлд хяналт тавих зорилгоор зарим аймаг, сумдад өнөөдөр ажиллав.
АДМИН







Нийгэм




