Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб"-аас өгсөн мэдээллээр:
Булган, Үенч, Алтай суманд гарсан малын гоц халдварт САТ-1 хэвшлийн шүлхий өвчнөөр нийт 13 голомтод 168 өрхийн 1590 толгой мал өвчилж үүнээс 134 өрхийн 1403 толгой малыг устгасан байна.
Булган, Үенч, Алтай, Цэцэг, Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн суманд дархлаажуулалтын ажил эхэлсэн, үргэлжилж байна. Зургаадугаар сарын 27-ны байдлаар нийт 958 өрхийн нийт 349.766 толгой малд вакцин хийж дархлаажуулалтын явц 25.8 хувьтай байна.
|
Эх сурвалж
| Ховд аймгийн засаг даргын тамгын газар
|
АДМИН







Нийгэм




