Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд Хөвсгөл нуур орчмын хог хаягдлыг ангилан ялгаж, дахин боловсруулах, хог хаягдлын эцсийн үлдэгдлийг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр дарж булшлах зориулалттай стандартын шаардлага хангасан хог хаягдлыг цэвэрлэх байгууламж хийгдэж байна.
Түүнчлэн төслийн хүрээнд бүтээн байгуулж буй бохир ус цэвэрлэх байгууламж нь аялал жуулчлалын бааз, үйлчилгээний байгууллагуудаас гарч буй шингэн хаягдлыг биологийн аргаар стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд хог хаягдлын бүртгэл, мэдээллийн сан, хяналтын тогтолцоог сайжруулж, бохир усыг ил задгай асгах, хөрс ус бохирдуулах эрсдэлийг бууруулахаас гадна Хөвсгөл нуурын усны чанар, экосистемийг хамгаалах, аялал жуулчлалын бүсийн ариун цэвэр, эрүүл ахуй, стандартын шаардлагыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
АДМИН







Нийгэм






