Dark Light
Нийгэм | 2026-06-29

84 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.06.22-2026.06.28) нийслэлийн 7 дүүрэг, 20 аймгийн 38 суманд аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 84 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 65 нь объектын гал түймэр, 2 нь ой, хээрийн түймэр, нэг нь газар хөдлөлт, нэг нь үер, хоёр нь аянга, хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 31 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Эх сурвалж | ОБЕГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16