Dark Light
Нийгэм | 2026-06-29

МОНГОЛ, ОРОСЫН ӨСВӨРИЙН ГЕОЛОГИЧИД ЧУУЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Орос, Монголын өсвөрийн геологичид ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай улсын нутаг Катунь мөрний эрэг дагуух Чемалын  дүүрэгт чуулж байна. Тэд удахгүй болох олимпиадад мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаа сорихоор урьдчилсан бэлтгэлээ хангах дадлага хичээл хийж буй нь энэ юм. Өчигдөр шүүгчид долоодугаар сарын 1-нд албан ёсоор эхлэх олимпиадын удиртгал хичээлийн төлөвлөгөөг хэлэлцэж сурагчдад танилцуулсан бол өнөөдөр майхан барьж, гал түлэх, хээрийн нөхцөлд дасан зохицох дадлага сургуулилтад орно. Энэ нь ирээдүйн геологичдын хувьд хамгийн чухал практик дадлага төдийгүй заавал эзэмших анхан шатны суурь мэдлэг болох аж.
Монгол Улсаас  14-18 хүртэл насны 40 сурагч, 15 багш шүүгчдийн хамт эх орноо төлөөлж буй. 
Өсвөрийн геологичдын II олимпиад нь зөвхөн уралдаан, тэмцээнээр хязгаарлагдахгүй хоёр улсын хүүхэд залуусыг холбосон найрсаг харилцаа, нөхөрлөлийн гүүр болж байгааг Орос, Монголын шүүгч нар онцолж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16