Dark Light
Нийгэм | 2026-06-29

ОЙРЫН ӨДРҮҮДЭД ИХЭНХ НУТГААР ӨДӨРТӨӨ ХАЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 06 дугаар сарын 29-нөөс 07 дугаар сарын 08-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө халж, төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
 
Хур тунадас: 
 
29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр,
 
30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7 дугаар сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
 
02, 03-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
 
04-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр,
 
05-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар,
 
06-нд нутгийн зүүн хэсгээр,
 
07-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Халх голын сав газраар,
 
08-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
 
Агаарын температур: Ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +19...+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +36...+41 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +15…+20 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 30-нд бага зэргийн бороо, 7 дугаар сарын 02-нд бороо орно, дуу цахилгаантай.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
 
Агаарын температур: Шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16