Dark Light
Нийгэм | 2026-06-29

ХОНИНЫ НООСООР ХИЙСЭН АГААР ШҮҮХ БҮТЭЭГДЭХҮҮН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын форум 2026”-ын үеэр стратегийн түншлэл, санхүүжилт, зах зээлийн тэлэлтийг эрэлхийлж буй 12 төслийг танилцуулж байна.
“Эйрий Фэлт” ХХК Монгол хонины ноосоор хийсэн агаар шүүх 3 бүтээгдэхүүнийг оюуны өмчөөр баталгаажуулж, дотоод орчны агаарыг цэвэршүүлэх замаар агаарын бохирдлын эсрэг үр нөлөөтэй шийдэл нэвтрүүлжээ. Мөн тус компани авто машины агааржуулагчийн шүүлтүүрийг өөрсдийн инновацлаг бүтээгдэхүүнээр хийж амжилттай туршаад байгаа аж.
Тус компанийн бүтээгдэхүүний гол технологийн суурь шийдэл болох “Агаарын ноосон шүүлтүүрийн” шийдэл нь дотоод орчны агаар дахь нарийн ширхэгт тоосонцруудыг шүүх боломжийг олгож байгаа нь зах зээлд байгаа ижил төрлийн шүүлтүүрүүдээс давуу талтай бөгөөд байгальд ээлтэй шийдэл болжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16