Dark Light
Нийгэм | 2026-06-29

“НОГООН, ХҮРТЭЭМЖТЭЙ ХОТУУД” ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН ХУРАЛ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад хэрэгжих “Ногоон, хүртээмжтэй хотууд” төслийн нээлтийн хурал боллоо.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр хурлыг нээж хэлсэн үгэндээ “Энэ дөрөвдүгээр сард бид төслийн баримт бичигт гарын үсэг зурсан бол өнөөдөр бэлтгэл үе шатнаас бодит хэрэгжилтийн үе рүү шилжиж байна. Төслийг хэрэгжүүлэхэд Даян дэлхийн байгаль орчны сангийн 7.26 сая ам.долларын буцалтгүй тусламж, Засгийн газар болон түнш байгууллагуудын 227.8 сая ам.долларын хамтын санхүүжилт бүхий нийт 235 сая ам.долларын багц бүрдээд байна. Төслийн үр дүнд 11.8 сая тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж, 39 мянга гаруй га доройтсон газрыг нөхөн сэргээж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын 75 мянга гаруй иргэнд шууд үр өгөөжийг хүргэхээр зорьж байгаа.” гэдгийг онцлов.
“Ногоон, хүртээмжтэй хотууд” төслийг 2026–2030 оны хугацаанд хэрэгжүүлнэ.
Манай улсын нийт хүн амын 70 гаруй хувь нь хот суурин газар амьдарч байгаа бөгөөд хотжилт цаашид ч эрчимжих төлөвтэй байна. Үүнтэй зэрэгцэн агаар, орчны бохирдол, газрын доройтол, үерийн эрсдэл, хог хаягдал, ногоон байгууламжийн хомсдол зэрэг сорилт хотуудын өмнө тулгардаг.
Эдгээр нь зөвхөн байгаль орчны бус, иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанар, хотуудын өрсөлдөх чадварын асуудал юм. Иймээс хот суурины хөгжлийг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, иргэдэд хүртээмжтэй төлөвлөлтөд шилжүүлэх нь зайлшгүй шаардлагатай байна.
“Ногоон, хүртээмжтэй хотууд” төслийн хурлын нээлтэд НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовска, Даян дэлхийн байгаль орчны сангийн Хөтөлбөр хариуцсан дарга ноён Алоке Барнваллнар оролцон нээлтийн үг хэллээ. Үргэлжлүүлэн төслийн танилцуулга, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, холбогдох бүсэд төлөвлөгдөх ажлуудын мэдээллийг хот болон холбогдох аймгийг ЗДТГ-аас танилцуулав.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16