Dark Light
Нийгэм | 2026-06-29

НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ ЯВУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2026 оны 07 дугаар тогтоолоор Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын товыг 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шинэчлэн баталлаа.
 
Сонсголыг маргааш (2026.06.30) Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд 09.00 цагаас явуулна. Монголбанкны Ерөнхийлөгчөөс Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26.3-т заасан шаардлагыг хангасан гэж үзэн Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Энхболдын Анарыг томилуулах саналыг 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А-1/482 тоот албан бичгээр ирүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16