Dark Light
Нийгэм | 2026-06-29

ВАГОНЫ ЗАМ АШИГЛАЛТЫН ТӨЛБӨРИЙН ӨӨРЧЛӨЛТӨД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХООС ТАТГАЛЗАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монополын эсрэг газрын ээлжит хоёрдугаар хуралдаан энэ сарын 25-ны өдөр болж зүй ёсны монопол байдалтай аж ахуй эрхлэгчдийн зарим үйлчилгээний үнийн өөрчлөлттэй холбогдох асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн зохицуулалтгүй зарим үйлчилгээний үнийг нэмэгдүүлэх тухай, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээвэрлэгчид үл харьяалагдах вагоны зам ашиглалтын төлбөрт өөрчлөлт оруулах тухай асуудлыг тус тус хэлэлцэв.
Ингэхдээ “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн зохицуулалтгүй үйлчилгээний үнийн өөрчлөлтийн хувьд тус компанийн зохицуулалтгүй 2 үйлчилгээнд мөрдөх үнийг баталж, зөвшөөрөл олгосон бол, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээвэрлэгчид үл харьяалагдах вагоны зам ашиглалтын төлбөрийг өөрчлөх саналыг хянан үзэж үнийн өөрчлөлтөд зөвшөөрөл олгохоос татгалзлаа.

Эх сурвалж | Монополын эсрэг газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00