Dark Light
Нийгэм | 2026-06-29

НУМ: ЭНЭ ӨДӨР УРАГШАА ТЭМҮҮЛЭХ ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Цаг заваа жижигхэн, хэрэггүй зүйлд зарцуулахаас сэрэмжил. Хэн нэгний заль мэхэнд өртөж болзошгүй. Таны сонирхол гэр бүлийнхэндээ таашаагдахгүй байх магадлалтай. Эд бараа худалдан авахад тааламжгүй. Харин үзэсгэлэн үзэх, гадуур аялах зэрэгт тааламжтай. Ихэнх хүмүүст зорилгынхоо төлөө тууштай тэмцэх эрмэлзэл гарч ирнэ. Хэдийгээр янз бүрийн саад бэрхшээл тааралдах ч таны сонгосон замыг өөрчилж чадахгүй.

Үхэр: Энэ өдөр харилцаа холбоо бат бөх байна. Өмнө нь хойшлуулсан чухал гэрээ байгуулах эсвэл санхүүгийн тохиролцоог шийдвэрлэх өдөр байна. Хүсэж байсан хүндэтгэл дэмжлэгийг хүлээн авах боломжтой байна. Боломж бүрийг атгаж авч өөрийн авьяас чадвараа сорь. Ойр дотнын хүнийхээ төлөө хэрэгцээтэй үйлдлийг хурдан хийгээрэй. Хариуд нь таны хүссэн бүхэн хувийн амьдралд тань биелэх болно.

Ихэр: Од эрхэс таны дотоод мэдрэмжийг нэмэгдүүлнэ. Таны бусдыг татах чадвар өндөр байх тул өөрийн сэтгэл санааны байдал, шаардлагаа бусдад ойлгуулахад хялбар байна. Хэрвээ та амарч амжаагүй бол аяллын төлөвлөгөөгөө зохиоход тааламжтай. Аяллынхаа талаар судалгаа сайн хий. Найз нөхдөөсөө сонирхолтой аяллын хөтөлбөрийн талаар асууж болох юм. Мөн гэр бүл, ойр дотнын хүмүүсийн саналыг илүү бодолцоорой.

Мэлхий: Энэ өдөр таны төлөвлөгөөг өөрчлөхүйц дарамттай, дургүй хүргэм асуудлууд гэнэт гарч ирэх болно. Аялах төлөвлөгөө гаргах, гэрээ хэлэлцээр хийх зэрэгт сайн анхаар. Өмнөх төлөвлөгөөнөөсөө гажиж магадгүй. Мөн нууцлаг хүсэл тань биеллээ олох магадлалтай байна. Од эрхэс ер бусын санал ирж болзошгүйг анхааруулж байна.

Арслан: Арилжаа наймааны үйл ажиллагаа болон ажил хэргийн уулзалт бэрхшээлтэй тулгарах төлөвтэй. Итгэлцлийг бий болгоход нэлээд хугацаа шаардагдах бөгөөд өөрөө түрүүлж шийдвэр гаргахаасаа өмнө бусдын байр суурийг сайтар сонсох хэрэгтэй. Овоорсон ажлыг бага багаар хөнгөвчлөх ёстой гэдгийг ойлго. Хэт их эрч хүч нэг дор гаргавал амархан ядарна. Шинжлэх ухаан, уран бүтээлийн чиглэлээр ажиллаж, төлөвлөсөн зорилгоо биелүүлэхэд таатай байна. Хийж чадах ажлыг хариуцахад бэлэн гэдгээ шууд илэрхийл. 

Охин: Дээд албан тушаалтнаас ирэх ажлын шахалт шинэ долоо хоногийн эхлэлийг нэлээн хүндхэн болгоно. Биеэ барилгүй өөрт ноогдсон ажлыг хичээнгүйлэн хий. Бүх зүйлийг төгс байлгахыг хичээх байдал бий болно. Энэ үед санхүүгийн тайланд анализ хийхэд тохиромжтой цаг байж мэднэ. Эрч хүч тань ундрах бөгөөд түүнийг зөв ашигла. Хэдийгээр та ажил дээрээ нэр хүндтэй байх ч зарим талаар бага зэрэг саад гарч ирж магадгүй. Хэдий хүнд туслах нь зөв ч бусдын ажилд оролцох хэмжээндээ тодорхой зааг тогтоо. Ирээдүйн хүндрэлийг сайтар тооцон зураглаж, урьдчилан сэргийл.

Жинлүүр: Шашин шүтлэг, амьдрах ухааны асуудал илүү анхаарал татах болно. Өөрийгөө илэрхийлэх, зөв зохистойгоор ойлгуулах чадвар дутмаг байх нь бусдад зорилгоо илэрхийлэх гэсэн хүчин зүтгэлийг баллаж магадгүй. Анхаарал дутах, зарим нэг хэсгийг орхигдуулах, харилцаа холбооны будилаан үүсэх зэрэг нь хүндрэл нэмж энэ өдрийг хэцүү болгоно. Гэхдээ дотоод мэдрэмжээ анхаарч чадвал та бүхэн зарим хүндрэлд төдий л хөл алдахгүй бололтой. 

Хилэнц: Тогтворгүй нөхцөл байдалд орвол санаанд оромгүй саналыг ч хүлээн авах магадлалтай. Эсвэл хэдийн мартаж орхисон зарим төлөвлөгөөгөө сэргээх бодолд автах бололтой. Саад бэрхшээл учирч болзошгүй. Та эрч хүчээ алдахгүй, ажлаа тасалдуулахгүйн тулд өөрт хэрэгтэй ажлыг ялгаж салга. Ажлын хуваариа эмх цэгцтэй байхад сайн анхаар. Олныг хамарсан арга хэмжээ тийм ч их ач холбогдолгүй байж мэднэ.

Нум: Энэ өдөр урагшаа тэмүүлэх өдөр. Магадгүй та албан тушаал дэвших боломжтой. Та ямар ч ажил хийсэн бүтэмжтэй байна. Эхэлсэн ажлаа бүү хая. Та өөртөө итгэлтэй байгаарай. Таны од эрхэс ивээж байгаа учир азтай байна. Хүмүүстэй харилцахдаа шударга шулуун байвал зүйтэй. Эрүүл мэнддээ анхаарал хандуулж, эрсдэлтэй үйлдэл хийхээс татгалзах хэрэгтэй.

Матар: Оюуны чадвар нэмэгдсэнээр үүссэн асуудлуудыг шийдвэрлэх болно. Энэхүү эрч хүчээ ашиглан таны санааг зовоож байсан үл хөдлөх хөрөнгө, татвар эсвэл өр ширтэй холбоотой асуудлуудаа шийдэх хэрэгтэй. Хялбархан шийдэж чадахгүй зүйл байсан ч чадах чинээгээрээ зохицуулаарай. Тэгвэл таны сэтгэлийг зовоох зүйл багасах болно. Удахгүй санаанд оромгүй ахиц дэвшилт танд мэдрэгдэх болно. 

Хумх: Санаачилсан бүтээлч санаануудаа хэрэгжүүлбэл тодорхой хугацааны дараа үр шимээ өгөх болно. Харин бодит ажил хэрэг болтол нь шантрахгүй байх хэрэгтэй. Олны бусдын анхаарлын төвд байхыг хүсдэг бол өвөрмөц нээлт хийх хэрэгтэй. Ингэснээр бодит байдал дээр тогтвортой ирээдүйг төсөөлөх боломжтой болно. Техник технологи сонирхдог хүмүүс өөрийн авьяасыг илрүүлэх болно. Залуу хосууд амьдралынхаа ирээдүйн талаар сайн ярилцах үе. Зарим өөрчлөлтийг зайлшгүй хийх хэрэгтэй болно. 

Загас: Хөрөнгө оруулалтын үр дүнд мөнгө орж ирнэ. Магадгүй эд хөрөнгөнөөсөө зарлаа гэхэд их хэмжээний ашиг олно. Бизнес аяллаар явж буй хүмүүс ашигтай байна. Хариуцлагатай ажил хийдэг хүмүүс хэлэх үгээ анхаар. Ганц бие хүмүүс хайж байсан хүнтэйгээ учрах магадлалтай байна. Ялангуяа урьд нь анзаарагдахыг хүсэж байсан хүнтэй бол энэ үед аз тохионо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16