2026 оны 6-р сарын сүүлээр Европыг хамарсан хүчтэй халалтын давлагааны улмаас олон оронд агаарын температур түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрлээ. Энэ нь хүний эрүүл мэнд, экосистем, хөдөө аж ахуй, дэд бүтэц, хөдөлмөрийн бүтээмжид ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна. Зарим бүс нутагт ган гачгийг улам хүндрүүлж, ой, хээрийн түймрийн эрсдэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн хэмжээнд хүчтэй аадар, аянга цахилгаан үүсэх нөхцөл бүрдүүлээд байна.
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ), өөрийн гишүүн орнууд болон хамтран ажиллагч байгууллагуудын хамтаар хүний амь насыг хамгаалах, эдийн засгийн хохирол, аливаа үйл ажиллагааг хэвийн, доголдолгүй байлгах зорилгоор эрт сэрэмжлүүлэг мэдээлэл түгээж, халалтын үед эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг уялдуулан хэрэгжүүлж байна.
|
Эх сурвалж
| Цаг уур, орчны шинжилгээний газар
|
АДМИН







Нийгэм






