АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн (NIH)-ийн санхүүжилтээр АШУҮИС, АНУ-ын Дюкийн их сургууль, Техасын их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Монголын хүрээлэн буй орчин, хөдөлмөрийн эрүүл мэндийн төв” төслийн 5 дахь жилийн хурлыг амжилттай зохион байгууллаа.
Төслийн хүрээнд:
100 гаруй судлаач олон улсын хамтарсан судалгаанд оролцож,
АШУҮИС-д “Монголын хүрээлэн буй орчин, хөдөлмөрийн эрүүл мэндийн төв” байгуулагдаж,
20 судлаач АНУ-д мэргэжил дээшлүүлэн чадавхаа бэхжүүлж,
Судалгааны үр дүнд тулгуурлан 7 магистрант, 3 докторант эрдэм шинжилгээний бүтээлээ туурвиж байна.
Хурлаар АНУ-ын Техасын их сургуулийн профессор, доктор Грегори Грей, Дюкийн их сургуулийн профессор Жунфен Жан, профессор Роберт Тай, Даяаршлын эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал, профессор Крис Байрер нар хүрээлэн буй орчны эрүүл мэнд, агаарын бохирдол, даяаршлын эрүүл мэндийн чиглэлээр илтгэл хэлэлцүүлж, төслийн хүрээнд АНУ-д мэргэжил дээшлүүлсэн 5 судлаач судалгааны ажлын үр дүнгээ танилцууллаа.
Олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, шинжлэх ухаанд суурилсан судалгаа, хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах бодлогын чухал үндэс хэвээр байна.







Нийгэм






