Dark Light
Нийгэм | 2026-06-30

СOP17-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах Үндэсний хорооны 18 дугаар хуралдаанаар өмнө нь өгсөн үүрэг, даалгаврын биелэлт болон бэлтгэл ажлыг Онцгой горимд шилжүүлэх зэрэг зохион байгуулалттай холбоотой нийт найман асуудлыг хэлэлцлээ. Тус хуралд Үндэсний хорооны гишүүн, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр оролцлоо.
Тухайлбал, Ногоон бүсийн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилт, Цэнхэр бүсийн павильоны түрээсийн нөхцөл, ашиглалт, үйлчилгээний менежмент, өндөр, дээд түвшний оролцогчдыг дагалдан ажиллах албан хаагчдын бүртгэл, сонгон шалгаруулалт, зочид, төлөөлөгчдийг хүлээн авах зохион байгуулалт, соёлын хөтөлбөр, зэрэгцээ арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргав. Үндэсний хорооны 18 дугаар хуралдааныг Үндэсний хорооны дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир удирдан явуулж байгаа бөгөөд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон холбогдох байгууллага, дэд хороодын ажлын уялдаа холбоог хангах, эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг өглөө.
Монгол Улс COP17 олон улсын хурлыг амжилттай зохион байгуулах бэлтгэлээ үе шаттайгаар хангаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16