2026 оны долоодугаар сарын 01-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Чухал алба ажил эрхэлдэг хүмүүс амжилтад хүрэхийн тулд бусдын нийгмийн асуудлыг шийдэж, тусламж үзүүлэх нь тохиромжтой үе. Ажилдаа болон амьдралдаа гаргасан амжилт үнэ цэнтэй чухал байр суурийг бий болгоно. Харин хэрүүл маргаанаас зайлсхий. Энэ өдрийн сэтгэл зовоож буй асуудлын тайлал таны дотор оршиж буй. Иймээс санаачилгыг гартаа авч, алдаагаа зас.
Үхэр: Идэвх санаачилга ердийнхөөс илүү байх бөгөөд ямар ч үед харилцааны чадвар тань өндөр байх болно. Та олон хүмүүсийг өөртөө татах болно. Хэт их ачаалал, сэтгэл санааны хямралаас болж эрүүл мэндэд асуудал үүсэх магадлалтайг од эрхэс анхааруулж байна. Энэ бүхэнд бэлэн байж, сэтгэл зүйн дарамтад орохоос өмнө асуудлыг шийдэх хэрэгтэй. Мөнгөө зөв зарцуулж, амьдралын тав тухад анхаарах цаг болсон бололтой.
Ихэр: Олон ажил зэрэг амжуулж, зохион байгуулах чадвар танд байна. Гэхдээ та бүгдийг бүрэн гартаа авч чадахгүй гэдгийг ойлгох нь чухал. Ямар нэгэн зүйл хийхээсээ өмнө сайн бод. Бусад хүмүүсийг ажилдаа татан оролцуул. Олон нийтэд нээлтэй харилцвал албан тушаалаа баталгаажуулна. Хамт ажилладаг хүмүүст чадвараа харуулснаар илүү нөлөө бүхий албан тушаалд хүргэх боломжтой болно.
Мэлхий: Сайхан мөрөөдлөө бодит болгох хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох нь таны урам зоригийг сэргээнэ. Сайн үйл хийх гэсэн хүсэл, нинжин сэтгэл тань хүмүүст туслахад хүргэнэ. Хүмүүс танд татагдах учраас энэ боломжийг ашиглаад сайхан сэтгэгдэл тэдэнд үлдээ. Таны хувийн зан чанарыг од эрхэс гэрэлтүүлэх тул сэтгэлийн тэнхээ, эр зориг сэргэнэ. Өнөөдөр таны бусдыг ятгах чадвар их байна.
Арслан: Маш завгүй байсан ч хэлэх үгээ бусад хүмүүст хүргэх аргаа олох нь чухал. Харилцаанд хүндрэлтэй талууд гарч болзошгүй байна. Та ажил хэргийн хурал цуглаанд оролцох үедээ хэлж, ярьж буй зүйлээ сайтар хяна. Ойлголцохгүй хүнтэй харилцахдаа эвгүй байдалд орж магадгүй. Хууль зүйн асуудал зарим төлөвлөгөөнд өөрчлөлт оруулна.
Охин: Энэ өдөр тулгамдаад байгаа аливаа асуудлаа цэгцлэхэд таатай. Од эрхсийн нөлөө амьдралд ашигтай байх өөрчлөлтийг дэмжинэ. Өмнөх ажлаа дуусгаж түүндээ үнэлэлт, дүгнэлт өгөх цаг ирж байна. Өнгөрсөн хугацаа танд үйл ажиллагааныхаа үндэс суурийг амжилттай тавих боломж олгосон бол одоо шинэчлэлээ эхлэх хэрэгтэй.
Жинлүүр: Ажил хэрэгт асуудал үүсвэл хамт олноороо сууж байгаад яаж шийдэх тухай ярилц. Бизнесийн ашигтай санал эсвэл шинэ төсөл танд үнэхээр таалагдана. Гэхдээ одоогоор гэрээ хэлэлцээр хийхэд тохиромжгүй. Гэнэтийн уулзалт таныг төлөвлөгөөгөө зөрчихөд хүргэж магадгүй байна. Өөрийн үзэл бодлыг зарим нэг таагүй нөлөөнөөс хамгаалах хэрэгтэй болно.
Хилэнц: Энэ өдөр ур чадвараа бусдад харуулах боломж нээлттэй байна. Өөрийн ажил хэрэгч чанар, авхаалж самбаагаа мэдрэх ч бүрэн таньж мэдээгүй, тодорхой төсөөлөлгүй ажилд ам гарч болохгүйг од эрхэс анхааруулж байна. Од эрхсийн хөдөлгөөний нөлөөгөөр нийгмийн амьдрал, үүрэг хариуцлагаас болж та стресст орох магадлалтай байна. Оюун ухаан тань сайн байх ч хамт олны зан авир таныг сөргөлдөөнд оруулах болно.
Нум: Өөрийгөө бусдад илэрхийлэх хүсэл нэмэгдэх болно. Гэхдээ хэт өөртөө эрдэлгүй анхаарлаа сайн төвлөрүүл. Амьдралын зөв хэв маягийг баримталдаг бол ойрын үед эрүүл мэнд сайн байна. Хайрын харилцаанд гаргасан алдаанаасаа байнга суралцаж байх хэрэгтэйг хатуу анхаар. Хоорондын харилцаа чин сэтгэлийн итгэлцэл дээр тогтох болно.
Матар: Чухал ажил хэргийн уулзалт хүлээж байна. Энэ өдөр удаан хугацаанд үргэлжилсэн албан тушаал ахих үндэс суурь бий болно. Таны нягт нямбай, ажил хэрэгч чадвар амжилт авчирна. Оюун санааны чадвар, уран бүтээлч байдал аажмаар нэмэгдэнэ. Өөрийн зөн билгээр нөхцөл байдлаа мэдэрч, зөв дүгнэлтэд үндэслэн замд таарах бэрхшээлийг даван туулах боломжтой.
Хумх: Өмч хөрөнгөтэй холбоотой бичиг баримт болон хэлэлцээр таныг завгүй болгох болно. Та боломж олдвол нэг их чухал биш албаны ажлаа түр хойшлуулсан дээр. Аливаа харилцаанд нээлттэй байх нь хүмүүсийг улам ойртуулна. Хэдийгээр хүрээлэн байгаа хүмүүс танд сайн санаж явдаг байлаа ч ямар нэг шалтгаанаар өөрийн амлалт, үүрэг даалгавраа биелүүлэхгүй байхаас зайлсхий.
Загас: Хамт олон, найз нөхдийн тусламж дэмжлэгт түшиглэж, удирдлагын зөвлөгөөг хүлээн ав. Айдсаа дарж, эрсдэлтэй алхам хийхэд бэлэн бай. Амьдралд гарах эерэг өөрчлөлт таны материаллаг байдлыг дээшлүүлэх бололтой. Түншүүддээ буруу ойлголт өгсөн мэдээлэл байгаа бол бүү санаа зов. Илэн далангүй ярилц. Хэлж ярихдаа хуурмаг байдал гаргаж болохгүй.
АДМИН






Нийгэм






