2026 оны долоодугаар сарын 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ сарын эхээр шинэ хариуцлагатай үүрэг даалгаврын гүйцэтгэл таны орлогыг өсгөнө. Сонор сэргэг байвал ашигтай боломж гарахаар байна. Зөн билэг өндөр байх бөгөөд од эрхэс таныг ивээх болно. Нарийн мэргэжлийн хүмүүсийн ажил ахицтай байна. Өөрийн авьяас чадвараа бусдын өмнө дэлгэн харуулах боломж гарч ирж болох юм. Адал явдалтай үйл явдлаар дүүрэн байх болно. Гэхдээ аз сорьсон, мөрийтэй тоглоомд хянуур болгоомжтой хандах хэрэгтэй. Гэнэтийн үйл явдалтай тулгарвал ямар нэг сайн зүйл болохгүй байж мэднэ. Бизнес болон нөхөрлөл хоёрын хооронд зааг байдаг гэдгийг сана. Хувийн амьдралд гэнэтийн асуудал анхаарал шаардана. Сарын дунд үед төлөвлөөгүй зарлага гарч ирэх ба энэ нь гаднын нөхцөлөөс үүссэн хямралтай холбоотой байна. Аливаад хүлээцтэй хандаж өөрийгөө хянахыг од эрхэс танд зөвлөж байна. Таны ур чадвар, авьяас билэг өндөр байгаа тул азад найдахаас илүү сайтар судалгаа хийх хэрэгтэй. Улс төрийн ямар нэг кампанит ажилд хамрагдаж, бусадтай мэтгэлцэх бололтой. Өөрийн үзэл бодлоо нээлттэй байлгаж, олон нийттэй харилцах талаар судалж мэдсэнээр таны нэр хүнд өсөх болно. Мөн та бусдад хэт шүүмжлэлтэй хандаж дайрч давшлах хандлага гаргаж магадгүй. Энэ нь муу үр дагавар авч ирнэ. Өрсөлдөгчтэйгөө бүү тэмцэлд, эхлээд өөрийгөө ял. Сарын сүүл рүү од эрхсийн нөлөөгөөр таны нэр хүнд, ажил төрөл өргөжих болно. Өөрт ашиггүй нөхцөлийг даван гарвал бизнес уулзалтад та бусдад хэн гэдгээ батлан харуулж чадна. Авьяас чадвараа хөгжүүлэхэд илүү анхаарах нь зохистой үе. Од эрхсийн зарим нөлөө танд азтай учрал дуудна. Хүлээсэн боломжоо гарч ирвэл сайн ашиглах үе. Таны хайр дурлалын харилцаанд од эрхэс нөлөө үзүүлэх бололтой. Шинэ хайр дурлалын харилцаа сайнтай муутай тулгарах бөгөөд энэ нь таныг энэ харилцааны үнэ цэнэ юу болох, зарим зүйлээс татгалзаж чадах эсэхийг бодоход хүргэнэ. Эрүүл мэнд эрсдэлтэй байгаа тул архаг хууч өвчин сэдрэх магадлалтай.
Үхэр: Энэ сарын эхээр хэт их ачаалал, сэтгэл санааны хямралаас болж эрүүл мэндэд асуудал үүсэх магадлалтайг од эрхэс анхааруулж байна. Өөрийн амьдралын хамгийн гол чухал зүйлийг бүү март. Хайртай хүндээ өөрийн дотоод сэтгэлээ уудалж, энэрэнгүй зангаа харуул. Идэвхтэй амрах, биеийн хүчний ажил болон дасгал хөдөлгөөн хийх, цэвэр агаарт байхад сайн үе. Өөрийгөө хуурах байдал болон бодлогогүй хийсэн алхам нь энэ үед ашигтай холбоо тогтоох болон нийгэмд идэвхтэй байр суурь эзлэх хандлагыг таагүй болгоно. Хууль бус үйл ажиллагаанд холбогдохгүйн тулд бизнесийн аливаа уулзалт, хэлэлцүүлгийг нээлттэй ил тод хийх хэрэгтэй. Сарын дунд үед од эрхсийн нөлөө таны сэтгэлийг тогтворгүй болгоно. Зарим явцуу хүрээллээс түр, холдож өөрийнхөөрөө байхыг хүсэх болно. Мөнгө төгрөгийн асуудал гарч магадгүй бөгөөд бодит байдлыг хүлээн авч, сайтар тооцоол. Харин хайр дурлалын харилцаа таатай байна. Амьдралын энгийн зүйлст сэтгэл хангалуун байж сур. Амьдралдаа олдсон өчүүхэн жижиг зүйлд ч талархан инээмсэглэ. Зөн совингоо дагах нь таныг алдаа хийхээс сайн хамгаалах болно. Хувиа хичээсэн үзлээсээ татгалзаж, сул дорой харагдахгүйг хичээ. Олны хөл үймээнийг дагаж хувирах хэрэггүй. Сарын сүүл рүү хэцүү ажил дааж авах гэж оролдолгүйгээр өөрт оногдсон ажлаа л хурдан чанартай хийхийг бод. Харин сайн зорилготой олон нийтийн арга хэмжээнд оролцох нь нэр хүндийг тань өргөнө. Санхүүгийн баримт тооцоогоо хянаж, байх ёсгүй илүү төлбөр төлсөн эсэхээ хяна. Хэдийгээр орлого олох боломж харагдаж байгаа ч хуурмаг хандлага байж болох тул бүх ажил хэрэгтээ зарчимтай байхыг од эрхэс сануулж байна. Сонирхолтой санал ирж болох ч хөрөнгө мөнгө их зарцуулах шаардлагатай байна. Өөрийгөө хүчилж, зовоох хэрэггүй. Хувийн асуудлаа эмхлээд, дараа нь албан ажлаа барьж аваарай. Гэр бүлийнхэнтэйгээ сэтгэлээ дэлгэж, өөрийн байр сууриа тодотгох нь эерэг уур амьсгал үүсгэх боломж олгоно. Аливааг хүчээр биш аясаар шийдэх нь ямар үр дүнтэй байдгийг ухаарна.
Ихэр: Энэ сарын эхээр од эрхэс таны дотоод мэдрэмжийг нэмэгдүүлнэ. Таны бусдыг татах чадвар өндөр байх тул өөрийн сэтгэл санааны байдал, шаардлагаа бусдад ойлгуулахад хялбар байна. Санхүүгийн хувьд нэмэлт орлого олж ашигтай ажиллахаар байна. Одоогийн амьдралын хэв маяг тань төсвөө хоосруулж байгаа бол зарлагаа багасга. Хэрэгтэй зүйлээ бага багаар олж авахыг оролд. Оногдсон ажил нэлээд их хичээл зүтгэл болон тэсвэр тэвчээр шаардана. Ашиг сонирхлын зөрөлдөөн гарах тул зохицуулах хэрэгтэй болно. Сарын дунд үед тогтсон хэв маяг, уйтгартай байдлаасаа ангижрахын тулд өөрийн хүсэл сонирхлоо дагах хэрэгтэй. Байнга тохиолддог саад бэрхшээлээс зугтахын оронд цаг алдалгүй шийдвэрлэ. Таны эерэг зан чанар аливаа ёс зүйгүй үйлдлийг ч таслан зогсооно. Гэхдээ эрсдэлтэй үйлдэл гаргах хэрэггүй. Танихгүй хүнтэй муудалцахаас болгоомжил. Ажил их байсан ч цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй, албан бус байдлаар өнгөрөөвөл үр дүн нь гайхалтай байж чадна. Эцэг эхчүүд өөрсдийн хүүхдүүдийн зан төлөвийг бодитойгоор өөрчлөх хүмүүжлийн арга барил олох шаардлагатай. Амралтаараа аялах төлөвлөгөөг зохиоход яг тохирсон цаг. Сарын сүүл рүү ихэнх хүмүүс ажлын буруу талбарт байгаа мэт зүйлийг мэдэрнэ. Нэгэн хэмнэлд баригдалгүй, олдсон цагаа үр ашигтайгаар өнгөрүүл. Дотоод сэтгэл санаагаа төвлөрүүлэн хуучин ажил эсвэл хууль шүүхтэй холбоотой асуудлаа дуусга. Өрсөлдөгч эсвэл дээд албан тушаалтан таны алдааг нарийн ажиглах байх. Хууран мэхлэх, урам хугарах байдал учирч болзошгүй. Ажлын хамт олон хоорондоо таарамж муутай байсан ч таны удирдан зохион байгуулах авьяас өөрчилж чадна. Гэхдээ хэт өөртөө бардаж болохгүй. Зүгээр л зөн совиндоо найдаж зөнд нь орхиж сур. Сэтгэл хөдлөлөө хянаж, архи тамхи хэтрүүлэн хэрэглэхээс сэргийл. Бусдын ая тухад өөрийн амьдралын хэмнэлийг тааруулах гэж оролдох хэрэггүй. Өөрийн сонгосон замаас тийм ч амархан хазайх шаардлага одоогоор алга байгааг санаарай.
Мэлхий: Энэ сарын эхэн санхүүгийн хувьд сайнгүй үе тул хэрэгцээгээ багасгаж, үнэтэй юм бүү худалдан ав. Томоохон зарлага гаргах шийдвэр бүү гарга. Хэрвээ ажил хэрэг явуулахад тусалдаг арга барил хуучирсан бол шинэ зөвлөгөөг ашигла. Хамт олны шийдвэрийг зөрчин, ганцаараа зүтгэхээс зайлсхий. Эрсдэлтэй шинэ юм хийхээс зайлсхий. Хөрөнгө оруулалтын талаар нэлээд сайн бодолцохгүй бол мөнгөө алдаж ч мэдэх нөхцөл үүснэ. Албан тушаал дэвших гарц хайж байгаа бол найз нөхөд болон түншүүдээс дэмжлэг авах хэрэгтэй болно. Ямар нэг худал хуурмаг явдлаас болж хайртай дотнын хүмүүстэйгээ харьцахад хүнд байх магадлалтай. Асуудалд аль болох хүлээцтэй хандахыг хичээ. Сарын дунд үед од эрхэс шинээр танин мэдэх, олон нийтийн үйл ажиллагаанд оролцохыг дэмжиж байна. Санхүүдээ санаа зовж байгаа хүмүүс мэргэжлийн байгууллагад хандаж, орлогоо нэмэгдүүлэх талаар гарц олоорой. Аз сорьсон мөрийтэй тоглоомоор тоглох хэрэггүй. Хэн нэгэн танаас зээлсэн мөнгөө удааж байгаа бол ярилцаад үз. Чухал үйлчлүүлэгчтэй харилцаагаа сайжруулж, танилын сүлжээгээ илүү өргөн болгохыг хичээ. Хэт их дарамтаас өөрийгөө чөлөөлж чадвал та их зүйлийг хийж бүтээж чадна. Биеийнхээ эрүүл мэнд, зөв хооллолтдоо анхаарал тавь. Амьдралын хүч тэнхээ буурах хандлагатай байна. Сарын сүүл рүү ачаалал нэмж байгаа ч ач холбогдолгүй харилцааг тасал. Хөрөнгө мөнгөө тодорхойгүй зүйлд үрэх хэрэггүй. Арилжаа наймаанд оролцохдоо заль мэх, хуурмаг амлалтаас болгоомжил. Янз бүрийн зүйл худалдан авах гэж байгаа бол яг хэрэгцээндээ таарсныг сонгохгүй бол алдаа гаргах магадлалтай. Олон нийтийн үйл ажиллагаа эсвэл өөрийн сонирхолтой клубтээ нэгдсэнээр цаашид хамтран ажиллах хүмүүсийн цар хүрээг өргөжүүлнэ. Бизнесийн чиглэлд хамтарч байсан түншүүдээс сайн санал ирнэ. Таны ажил хэрэгч чанар, зөв тооцоо судалгаа ажлын эцсийн үр дүнд сайнаар нөлөөлж, амжилтад хүрэх боломжтой болно. Хэдий эрсдэлтэй байж мэдэх ч мэдрэмждээ итгэж чадвал зөв хөрөнгө оруулалт хийж чадна. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой худалдан авалтад төсөв хүрэлцэхгүй тул зээл хөөцөлдөх бололтой. Банк, санхүүгийн байгууллагаар орох ажлаа бүү хойш нь тавь. Зөн билэг хурц байх тул өөрийгөө сайхан бодлоор цэнэглэвэл оюун ухаан саруул байна. Суралцах, шинжлэх ухааны бүтээл хийх зэрэг үйл ажиллагаа үр дүнтэй байна. Залуу хүмүүс эсрэг хүйстэнтэйгээ харилцахад хүндрэлтэй байна.
Арслан: Энэ сарын эхээр хамт олонтойгоо сайн ойлголцох ажилд тодорхой цагаа зориул. Хамтран ажиллагсдынхаа үзэл бодлыг сонсохгүй бол хэрүүл маргаан тасралтгүй гарч болзошгүй. Харилцаа холбоонд дарамт үүснэ. Төлөвлөсөн аялал хойшилж, найз нөхөдтэйгөө үл ойлголцох байдал гарна. Олон хүнтэй танилцах нь таагүй үр дагавар дагуулж мэднэ. Аливаа шүүмжлэлийг хэт эмзэг хүлээн авч, нийтийн ёс журмыг үл тоомсорлох хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаар. Өөрийн дуртай хоол хүнсээ хэрэглэх хэрэгтэй ч, зөв дэглэмийг илүүд үзээрэй. Сарын дунд үед хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд аз сорихдоо болгоомжтой бай. Од эрхэс чухал шийдвэр гаргах эгзэгтэй үе ирснийг илэрхийлж байна. Авьяаслаг хүмүүс өөрийн ур чадвараа илэрхийлэхэд тааламжтай. Олон нийтийн ажилд оролцох нь цаг зав их орох ч ирээдүйдээ илүү ач холбогдол өгч байгаа бол үүнийг заавал зохицуул. Од эрхсийн зүгээс таны санхүү болон өөрийгөө үнэлэх үнэлэмжид нөлөөлнө. Өөрийн зөн совинг сайн мэдрэх хэрэгтэй. Та гэр бүлдээ ихэнх цагийг зарцуулах нь зөв байх. Гэр бүл зохиохоор төлөвлөж буй хосууд сайхан мэдээ сонсоно. Сарын сүүл рүү бизнесийн төлөвлөгөө, яриа хэлэлцээр мухардалд орох бөгөөд хууль дүрмийн талаар судлахад тохиромжтой үе. Боловсрол мэдлэг ихтэй хүнтэй ярилцахаас бүү цааргал. Ухаалаг хүмүүс л мөнгөн орлогоо хэвээр хадгалах боломжтой байна. Судалгаа хийж, сурч мэдэхэд таатай байх бөгөөд сонирхолтой сэдвээр маргах нь зугаатай мэт санагдах болно. Өөрчлөлт хийж, амжилтын оргилыг эзлэхийг хүсэж байгаа хүмүүс шинэ албан тушаалд томилогдох магадлалтай. Хайрыг харилцаанд асуудал гарвал хэн хэндээ гомдохоос илүү, сайн ярилцаж ойлголцох нь чухал. Хайртай хүнтэйгээ хамтран амьдрах талаар чухал шийдвэр гаргахаас өмнө бүх зүйлд бэлэн эсэхээ шалга.
Охин: Энэ сарын эхээр од эрхсийн нөлөө амьдралд ашигтай байх өөрчлөлтийг дэмжинэ. Сонирхолтой үйл явдал эсвэл анхаарал татам шинэ танил урьд өмнө гаргаж байгаагүй онцгой шийдвэр гаргах эрч хүчийг өгнө. Санхүүгийн асуудлаас болж чухал ажил саатах магадлалтай. Албан түншүүдтэйгээ уулзах үйл ажиллагаа зохион байгуул. Хөрөнгө оруулалттай холбоотой асуудалдаа шийдэл олж чадна. Олныг хамарсан арга хэмжээнд оролцвол мэдээлэл сайн олж авах бөгөөд шинэ танил ашигтай санал тавина. Хувийн амьдрал тань тааламжтай байна. Үр хүүхдүүдтэйгээ хамт байх нь таныг сэтгэл хангалуун болгоно. Гайхалтай үйл явдал гэр бүлд аз жаргал авч ирнэ. Сарын дунд үед материаллаг байдалд гэнэтийн өөрчлөлт гарч магадгүй. Мөнгөтэй болох, үнэтэй бэлэг авах магадлалтай. Гэхдээ эд хөрөнгө таны гол зорилгыг хангана гэж бүү найд. Од эрхэс таныг туршилт хийлгүйгээр дадаж сурсан аргаа ашиглахыг зөвлөж байна. Од эрхсийн байрлал таныг аз сорьсон үйлдлээс хол байж, хий дэмий зүйлд мөнгө үрэх хэрэггүй гэдгийг сануулж байна. Ямар нэгэн зүйлийн талаар бусадтай хэлэлцэх бол нээлттэй, сониуч зангаар хандаарай. Тэгвэл та шинэ зүйлс сурч мэдэж авах болно. Хайр дурлалын асуудалд орооцолдсон ганц бие хүмүүс гайхширал төрүүлэм урилга хүлээн авна. Зарим залуу хосууд гэрлэх шийдвэр гаргах бололтой. Сарын сүүл рүү азтай завшаан тохиолдох магадлалтай учраас түүнийг алдахгүйн тулд соргог бай. Хичээл зүтгэл гаргаж чадваас таны нэр хүнд эрс сайжирна. Боловсролоо сайжруулах сургалтад хамрагдсанаар таны карьер өсөх, мэргэжлийн зэргээ нэг шат ахиулах нөхцөл бүрдэнэ. Зарим сонирхол хүчтэй байх бөгөөд улс төр болон олон нийтийн чиглэлээр сайн дурын ажиллагаанд оролцоно. Бие махбодынхоо зохицуулж чадахаас илүүг хийх гэж оролдох хэрэггүй. Эрүүл мэндээ хамгаал. Өвдвөл хүндрэх магадлалтай тул цаг алдалгүй эмчид хандах нь зүйтэйг од эрхэс сануулж байна. Эргэн тойрон санхүүгийн төвөгтэй нөхцөл үүсээд байгаа бол шууд хөрөнгө оруулалт хийх хэрэггүй. Найз нөхөрлөлийн харилцаанд мөнгөний асуудал байх ёсгүйг сана. Хайртай хосууд хоорондын хурц асуудлаа ярьж болохгүй. Хэн хэнийгээ буруутгасан, дуусахгүй хэрүүл болж болзошгүй.
Жинлүүр: Энэ сарын эхээр од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөө харилцан адилгүй, урьдчилан тааварлахын аргагүй байх хэдий ч та эрч хүчтэй байх болно. Аар саар ажлаа дуусгаж, амарч тайвшрах үе. Олон хүнтэй харилцах нь таалагдах боловч ганцаар тайван бясалгаж өнгөрөөх цаг гаргахыг хичээ. Гэнэтийн хүчин зүйлүүд таны амьдралыг гэрэлтүүлж, зарим нөхцөл байдал сайжирч байгааг мэдэрнэ. Уран бүтээл хийдэг хүмүүс олон нийтэд авьяас чадвараа харуулж чадна. Хайртай хүндээ цаг зав гаргаарай. Шинэ хайрын харилцаанд хосууд өөр өөр амьдралын хэв маягтай хүмүүс гэдгээ ойлгох шаардлага гарна. Од эрхсийн нөлөөгөөр таны дур булаам байдал нэмэгдэх болно. Гэхдээ хувийн дур хүслээ хязгаарла. Сарын дунд үед төлөвлөсөн зарим ажил бүтэлгүйтэх магадлал өндөр байгаа тул итгэл найдвараа алдаж мэдэхээр байна. Уурлаж бухимдах бололтой. Хэт мэдрэмтгий байдал үр дүнгээ өгөхгүй. Янз бүрийн мэдээллээс болж таны сэтгэл зүй дээш доош хэлбэлзэнэ. Мэдлэгээ өргөтгөх, таниагүй зүйлээ судлах талаар анхаарах хэрэгтэй бололтой. Шинэ туршлага бий болгох адал явдлын эрэл хайгуул хийнэ. Энэ үед дотоод мэдрэмж тань танд эрч хүч өгөх болно. Эрүүл мэнддээ анхаарч, дасгал хийх, хоолны дэглэм барих зэрэгт тохирсон үе. Сарын сүүл рүү удирдах түвшний байр сууринд очих хүсэлтэй хүмүүс ажилдаа маш сайн анхаар. Өдөр бүрийн нэг хэвийн үүрэг хариуцлагадаа өөрчлөлт оруулснаар эерэг үр дүнг авчирна. Итгэж найдаж буй хүмүүс таны санал бодлыг дэмжих тул өөрийгөө илэрхийлэхээс битгий ай. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байх тул хүмүүсийн муу нөлөөнд бүү авт. Од эрхсийн нөлөөгөөр гэр бүлд таагүй уур амьсгал үүсэж болзошгүй. Ойр дотнын хүмүүстэйгээ бүрэн дүүрэн ойлголцохын тулд мэдрэмжтэй бай. Гэр бүл зохиох эсвэл үл хөдлөх хөрөнгө худалдан авахтай холбоотой чухал асуудлаа хойш нь тавь. Таны эд хөрөнгө найдвартай байдалд байгаа эсэхийг шалга. Бусдад хоосон амлалт өгөхөөс зайлсхий. Од эрхэс материаллаг байдлаас илүү оюунлаг зүйл рүү бодол санаагаа эргүүлэхийг зөвлөж байна. Ямар нэг эд хэрэгсэл авахаа түр хойшлуулахыг зөвлөж байна. Сэтгэл санаа хий дэмий зүйлд татагдах болно.
Хилэнц: Энэ сарын эхэнд од эрхсийн хөдөлгөөний нөлөөгөөр нийгмийн амьдрал, үүрэг хариуцлагаас болж та стресст орох магадлалтай байна. Өөрийн авьяасаа хөгжүүлж, дуртай зүйлээ хийхэд туслах эрэл хайгуул хий. Энэ үед таны санаачилгатай байдлын үр дүн өндөр байна. Санхүүгийн байдал муудах тул ирээдүйгээр харсан төлөвлөгөө зохиож, сайн мэдэх ажлаа үргэлжлүүл. Хариуцлага өндөртэй байж элдэв муу зуршлаа хая. Тайван бус байдал давамгайлах тул өөрийгөө чухал ажлаар дарах хэрэггүй. Та холоос ямар нэг мэдээ хүлээн авах бөгөөд энэ нь таны бизнест чухал нөлөө үзүүлж мэднэ. Сарын дунд үед хөрөнгө оруулалт, эрүүл мэндтэй холбоотой үйл ажиллагаа азтай байх болно. Хууль эрх зүйтэй холбоотой асуудал таны талд шийдэгдэх байх. Орлоготойгоо холбоотой сургамжаа сайн санаж, мөнгөө хэмнэхэд тохирсон цаг үе байна. Бусад хүмүүс таны оюуны хүч болон уран бүтээлч чадварыг зүй ёсоор үнэлэхгүй бол сэтгэл гутрах, зөв зам сонгосондоо эргэлзэх байдал үүснэ. Ажил хэргийн зарим зүйл танд таалагдаж байсан ч цалингаа нэмэгдүүлэхийг хичээх юм уу шинэ ажил хайна. Хайр дурлалын сайн харилцаа сайхан ирээдүйдээ итгэлтэй байх гол тулгуур байх болно. Сарын сүүл рүү бизнес эрхлэгч хүмүүсийн тавьсан санал үйлчлүүлэгч нарт таалагдах бөгөөд борлуулалт өснө. Гэхдээ ажилд муугаар нөлөөлөх нууц далд, шударга бус үйл ажиллагаанд холбогдохоос зайлсхий. Цаг нь тулсан ажил үүргээс болж зарим хүмүүс алдаа гаргах магадлалтай. Мөнгө санхүүгээ хяналттай байлгахыг од эрхэс анхааруулж байна. Гэнэтийн мэдээ эсвэл ойр дотнын хүний тань санамсаргүй үйлдэл харилцаанд сэв суулгах үндэс болохыг үгүйсгэхгүй. Сэтгэл зовоосон асуудлыг мартаж аль болох аз жаргалтай, эв найртай харилцаагаа хэвээр нь хадгалах хичээл чармайлт гарга. Ямар нэг таагүй нөхцөл байдал, буруу хүмүүсээс зугтаж өөрийгөө хамгаал. Тогтсон хэв маяг, уйтгартай байдлаасаа ангижрахын тулд өөрийн хүсэл сонирхлоо чагнах хэрэгтэй. Байнга тохиолддог саад бэрхшээлээс зугтаахыг хичээ. Мөн бэрхшээлийг яаж давах талаар өөрөөсөө асуугаад үз. Асуудлаа зохицуулж шийдвэрлэхдээ бүтээлч талаас нь гаргалгаа хай.
Нум: Энэ сарын эхээр урьд нь таагүй харилцаатай байсан хүнтэй уулзах шаардлагатай болно. Тэр үеийг дахин дахин бодоод байвал сэтгэл санаа тавгүй байх бололтой. Гэвч алдаандаа дүгнэлт хийх нь зөв. Шинэ хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол бүү яар. Хэт их өгөөмөр зан асуудал дагуулж мэднэ. Олон зүйлийг зэрэг хийх чадвар тийм ч өндөр байхгүй бололтой. Нэг зүйлд сайтар төвлөрч түүнээс гарах үр дүнд сэтгэл хангалуун бай. Од эрхсийн нөлөөгөөр таны сэтгэл хөдлөл нэмэгдэх тул аливаа зүйлд бусдыг албадахаас сэргийл. Хамт олноо ажлаа сайн хийж чадахгүй байсан ч битгий цааш түлх. Энэ сарын дунд үе гэрээ хэлцэл байгуулах, бичиг баримт бүрдүүлэх, санхүүгийн арилжаа хийх зэрэгт сайн. Ажилдаа шинэ технологи, арга барил нэвтрүүлбэл амжилтад хүрнэ. Найз нөхөд болон бизнесийн түншүүдтэйгээ сайн харилцаа тогтоох боломжтой үе. Ямар нэг зүйлд гол үүрэг гүйцэтгэх юм уу ур чадвараа батлан үзүүлэх зорилгоор эрсдэлтэй алхам хийж магадгүй. Хэт их өөртөө итгэх нь алдаа байж мэднэ. Цаашид багаараа ажиллах нь илүү ухаалаг алхам байна. Хэдийгээр ажил дээр тань зөрчил бий болох ч эерэг бодол, өөртөө итгэлтэй байдлууд тань үүнийг даван туулах хүч болно. Сарын сүүл рүү найз нөхөд болон ашиг сонирхлын бүлэглэл дунд эвгүй байдал үүсэж мэднэ. Хэний ч ярихыг хүсээгүй, хэцүү эмзэг сэдэв хөндөгдөх бололтой. Холимог чиг хандлага давамгайлах бөгөөд ихэнх хүмүүс эерэг асуудлаас илүү сөрөг нөхцөл байдлыг анзаарах тул аль болох ухаалаг байхыг хичээ. Гэр бүлийн гишүүдтэйгээ муудалцахгүйн тулд тодорхой хэмжээний мөнгөний асуудлаа шийдэх шаардлагатай болно. Хөрөнгө оруулалтын ажлыг түр хойш нь тавь. Зөвхөн хэрэгцээтэй юмаа худалдан авах нь өлзийтэй. Бусдад яг хэрэгтэй үед туслахын тулд мэдрэмж хэрэгтэй болно. Ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө шаардлагатай хүмүүстэй ярилцсан эсэхээ шалга. Энэ үед хайр сэтгэлийн холбоо тогтоох гэж яарах бололтой. Аль болох яарсан шийдвэр гаргахаас татгалзах хэрэгтэй. Залуу нумынханд амьдралын олон янзын өнгө төрхийг танин мэдэх учрал тохионо.
Матар: Энэ сарын эхээр албан тушаал ахих үндэс суурь бий болно. Оюун санааны чадвар, уран бүтээлч байдал аажмаар нэмэгдэнэ. Ажил олгогч болон бусад хүмүүсээс санхүүгийн дэмжлэг авах бөгөөд энэ нь таны ажлын бүтээмжид сайнаар нөлөөлөх болно. Нийгмийн үйл хэрэгт идэвхтэй оролцож шинэ танилтай болоход тааламжтай. Чухал хурал цуглаанд оролцсоноор та өөрийнхөө туршлага чадварыг нэмж чадах болно. Гэхдээ ажлаа хэт хэтрүүлж хийдэг хүмүүс эрүүл мэндээ бодож, сайн сувилалд амрахаар шийдэх нь ач тустай. Сарын дунд үед шинэ найзтай эсвэл шинэ бизнесийн хамтрагчтай болох боломж гарах болно. Шинэ хамтрагчтайгаа орлогын ашигтай эх үүсвэр бий болгох гэрээ байгуулж магадгүй. Өөрийн төрөлхийн бүтээлч байдлаа сайхан яриа хэлэлцээр явуулахад ашиглах нь танд амжилт мэдрүүлнэ. Техникийн асуудал саад учруулна. Тоног төхөөрөмжүүдийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Сарын сүүл рүү сонирхолтой хүсэл зориг шинэ эрч хүчийг бий болгоно. Сэтгэл хөдөлгөм санал гарч ирэх ч дагаад бас эрсдэл ирж болохыг шалгах нь чухал. Таныг бүрэн ойлгож амжаагүй байхад гол үйл явдал өрнөж мэднэ. Улс төртэй холбоотой ямар нэг арга хэмжээнд оролцох хэрэггүй. Мөнгө санхүүгийн эсвэл гэр бүлийн асуудал тулгарах үед яаран хариу үйлдэл хийхээс болгоомжил. Аливаа амлалт нь таныг хожим эвгүй байдалд оруулж магадгүйг санаарай. Эхэлсэн ажлаа дуусгахын тулд хэт улайран зүтгэх хэрэггүй. Эрч хүчээ ухаалаг бөгөөд зөв хуваарилахыг од эрхэс танд зөвлөж байна. Өөрийн байгаа байдлаа гадаад нөхцөлтэй тохируулах хүсэлд мэргэжлийн хүний зөвлөгөө хариулт өгнө. Мөнгөний зохицуулалтаа дахин харах хэрэг гарна. Магадгүй та орлого олох боломж олохоос гадна хэрэгцээгүй зугаа цэнгэлээсээ зардал хэмнэж болох юм. Танд ноогдож байгаа үүрэг даалгаврыг аль болох том цар хүрээгээр олж хар.
Хумх: Энэ сарын эхээр олон үйл явдал тохиолдох хэдий ч бусдын асуудалд орооцолдох хэрэггүй. Ажлын үүрэг даалгавар нэмэгдэх нь таны хайртай хүмүүстэйгээ хамт байх цагаас чинь хумслах болно. Энэ нь хувийн амьдралд асуудал үүсгэж магадгүй. Хэн нэгэнд амлалт өгөх хэрэггүй. Нэгэн хэвийн байдалд баригдалгүй, олон талт үйл ажиллагаа явуулбал сайн. Ялимгүй алдаанаасаа болоод та бусдыг гомдоож мэднэ. Гадаад нөхцөл байдал ээдрээтэй байна. Хууль бус үйл ажиллагаанд оролцох саналыг хүлээн авах нь асуудалд оруулж, хүндхэн сорилттой учруулах болно. Шийдвэр гаргахаасаа өмнө үүсэх асуудлаас болж хэн нэгэн хохирох эсэхийг сайн бод. Сарын дунд үед оюун санаагаа цэгцлэх нь хамгийн чухал үе. Од эрхсийн нөлөө таны хөгжилтэй өнгөрүүлэх цаг мөчийг хязгаарлах болно. Өөрийн далд ухамсартаа итгэ. Үрэлгэн байдлаа засах хэрэгтэй байгаа нь баяр наадмыг урьдаас илүү өргөн дэлгэр тэмдэглэж, зардлын хэтрүүлснээс болсон бололтой. Хэрэгтэй үедээ чухал ажлаа шийдэж, шаардлагатай гэрээ, хэлэлцээрийг зөв хийхийг хичээ. Гэр бүлийнхээ төсөвт тохируулж, сэтгэл хөдлөлөөр ямар нэг үнэтэй үйл ажиллагаанд оролцох эрсдэлээс холхон шиг байх хэрэгтэй. Сарын сүүл рүү олон нийтийн ажилд амжилт гаргахад хамгийн тохиромжтой үе бөгөөд томоохон албан тушаалтантай холбоо тогтоож, чухал арга хэмжээнд орвол ашигтай. Аливаа сонирхолтой нийгмийн үйл ажиллагааны урилганаас татгалзах хэрэггүй. Таны өгөөмөр зан бусдад тусламж үзүүлэх бөгөөд ямар нэг сайн дурын буяны ажилд оролцох магадлалтай. Нэгэн хэвийн тогтсон хэв маягаас салах хүсэл төрөх бөгөөд өөрчлөлт ашиг тустай байх болно. Од эрхэс таны нэр хүндийг идэвхжүүлж, харилцаанд амжилт олоход гол үүргийг гүйцэтгэнэ. Ажлын ачаалал их байгаа бол эрүүл мэнд муудаж болзошгүй. Иймээс сайн амралтыг ажилтайгаа хослуулахыг од эрхэс зөвлөж байна. Ажлын амжилтыг дээшлүүлэх шинэ арга барилыг судал. Хийж буй ажлын хэтийн төлөв, үр дүнг том зургаар харахыг хичээ. Од эрхэс таны оюун ухаан, мэдлэг боловсролыг өсөн дэвжихийг билэгдэж байна.
Загас: Энэ сарын эхээр амьдралд гарах эерэг өөрчлөлт таны материаллаг байдлыг дээшлүүлэх бололтой. Зөрчилдөөнтэй байдал давамгайлах хэдий ч өөрийн зөн совингоор цаашдын боломжийг олж харах болно. Ихэнх хүмүүс өөрийн шаргуу ажлын үр шимийг амсана. Нэр нөлөө, байр сууриа нэмэгдүүлэх боломж гарна. Хүмүүнлэгийн үйлс, нийгмийг өөрчлөх ажилд сайн дураараа оролцох бололтой. Ганцаардал мэдэрч байгаа хүмүүс ямар нэгэн сонирхлынхоо дагуу бүлэглэлд нэгдсэнээр, шинэ хүмүүстэй танилцах, мэдлэг чадвараа дээшлүүлэх боломжтой болно. Эрүүл мэндээ мартаж болохгүй. Ужиг өвчин сэдэрч болзошгүй байна. Сарын дунд үед танд улс төр нийгмийн салбарын асуудалд оролцох шаардлага гарна. Мөн энэ үед сонголт хийх хэцүү байна. Өөрийн үзэл бодолд үнэнч байхгүй бол тогтворгүй байдал бий болно. Бусдад таалагдахын тулд заавал өөрийгөө өөрчлөх алба байхгүй бөгөөд энэ нь байдлыг улам дор болгож болно. Одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун бай. Ойр дотно хүмүүсээ сайн ойлгох шаардлага зүй ёсоор гарна. Хувийн харилцаандаа өөрийгөө бүрэн зориулах хэрэгтэй болно. Урьдын дургүй дурсамж хайр дурлалд асуудал болж мэднэ. Ааш зан хором мөч бүр өөрчлөгдөх тул хэрүүл маргаан хийхээс татгалз. Бүх маргааны шалтгаан нь төдий л анзаарагдахгүй асуудал байж болох юм. Сарын сүүл рүү аливаа зүйлийн хэтрүүлэх, ургуулан бодох нь мэдрэлийн дарамт үүсгэнэ. Зарим нэг асуудлаар санал зөрөлдсөн хүмүүстэйгээ маргаж магадгүй. Өдөр бүр хийдэг ажлаа хойшлуулах гэсний хэрэггүй бөгөөд олон зэрэг юм хийх гэвэл таагүй үр дүнд хүргэж мэднэ. Богино хугацаанд гүйцэтгэх шаардлагатай ажлуудыг барьж авч, хурдан гараас гарга. Оюун санааны эрч хүч их байгаа тул анхаарлаа жижиг зүйлд бүү сатааруул. Шаргуу хөдөлмөрлөх нь тушаал дэвшиж хүссэн ажилдаа ороход нөлөөлөх болно. Ажил хэрэгтээ чин сэтгэлээсээ хандах нь хамт ажиллагсад болон удирдлагынхаа итгэлийг олоход тусална. Томоохон гэрээ хэлцэл болон хөрөнгө оруулалт хийх хүмүүс заавал мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Худал амлалт, амар хялбар аргаар мөнгө олох саналд болгоомжтой ханд.
АДМИН




Нийгэм




