Dark Light
Нийгэм | 2026-07-01

БНЭУ РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Бүгд Найрамдах Энэтхэг Улс руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн төлөөлөл 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр БНЭУ-ын элчин сайдын яамны төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулж, нисэхийн аюулгүйн хамгаалалтыг хангахтай холбоотой үйл ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын үеэр БНЭУ-ын элчин сайдын яамны зүгээс хэрэгжүүлж буй тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломж, сонгон шалгаруулалтын шаардлага, өргөдөл гаргах үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулсан юм.
Мөн аюулгүйн хамгаалалтын ажилтнуудын англи хэлний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн туршлага солилцох, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр санал солилцож, сургалт зохион байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.
Энэхүү уулзалт нь салбарын аюулгүйн хамгаалалтын ажилтнуудад олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болохыг талууд цохон тэмдэглэв.

Эх сурвалж | Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16