Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын хүрээнд 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 08.00 цагаас эхлэн ажил хаялт зохион байгуулахаар зарлаад байсан.
Эрчим хүчний яамнаас хэлэлцээ хийх санал тавьснаар ажил хаялтыг долоодугаар сарын 2-ны 08.00 цаг хүртэл хойшлуулахаар болсон тухайгаа мэдэгдээд байсан юм.
Тэгвэл өнөөдөр салбарын яамны зүгээс үйлдвэрчний эвлэлээс тавьсан ажилтнуудын цалинг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг хүлээн авч, 2026, 2027 онд үе шаттайгаар өсгөхөөр болсонтой холбогдуулан хамтын хэлэлцээрийн хүрээнд ажил хаялтыг зогсоохоор болсноо олон нийтэд мэдэгдлээ.
АДМИН






Нийгэм





