Dark Light
Нийгэм | 2026-07-01

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛСАН СЭРГИЙЛЭХ САЛБАР ДУНДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлж, олон улсын сайн туршлагыг нутагшуулах зорилгоор Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүдийн ажлын албаныхан санал солилцлоо. Дүүргүүдийн төлөөлөл өөрсдийн хэрэгжүүлж буй үр дүнтэй ажлууд, тулгамдаж буй асуудал болон туршлагаас хуваалцсан юм. Хүн амын тоо, газарзүйн байршил зэргээс шалтгаалан гэмт хэргийн нөхцөл байдал дүүрэгт бүрт харилцан адилгүй учраас тухайн нутаг дэвсгэрийн онцлогт нийцүүлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгааг онцлов.
 
Нийслэлийн хэмжээнд 2025 оны эхний хагас жилийн байдлаар 19,194 гэмт хэрэг бүртгэгдсэн бол энэ оны мөн үеийн байдлаар 18,152 хэрэг бүртгэгдэж 5.4 хувиар буурч, илрүүлэлт 14.8 хувиар өсжээ. Тухайлбал, нийслэлд залилах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих, хүний эрүүл мэндэд хохирол учруулах төрлийн гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлж байгааг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Оюу-Эрдэнэ хэллээ. Тэрбээр гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхийн зэрэгцээ салбар дундын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх нь чухал гэв.
 
Мөн АНУ-ын ЭСЯ-ны Бүс нутгийн аюулгүй байдлын хэлтсийн дарга, Хууль сахиулах, аюулгүй байдлын атташе Сара Бет Машл хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй олон улсын сайн туршлагаас танилцууллаа. Тэрбээр төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагааг өргөжүүлснээр гэмт хэрэг, зөрчлийг бууруулах боломжтой гэлээ.
 
Түүнчлэн хүүхэд, залуучуудад чиглэсэн урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэх нь ирээдүйд гарч болзошгүй гэмт хэргээс сэргийлэхэд үр дүнтэйг дурдлаа. Сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодис хэрэглэж буй 100 хүн тутмын 10 нь донтолтын эмгэгтэй байдаг гэсэн судалгааг танилцуулж, ганц, хоёр удаа хэрэглэсэн, донтолт үүсээгүй хүмүүст зориулсан зөвлөгөө, уулзалт, сэтгэлзүйн болон эмчилгээний үйлчилгээ хөгжүүлэх шаардлагатайг онцлон дурдлаа. хөгжүүлэх шаардлагатайг онцлон дурдлаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16