Монгол Улсын анхны сэргээгдэх эрчим хүчний нээлттэй дуудлага худалдаанд шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж байна. Ерөнхий сайд Н.Учрал анхны дуудлага худалдааг амжилттай зохион байгуулсан ажлын хэсгийн гишүүдэд батламж гардуулав.
Н.Учрал: Монгол Улсын эрчим хүчний салбарт шинэ хуудас нээж, итгэл төрүүлж, жишиг тогтоож чадлаа.
Анх удаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нээлттэй, ил тод, өрсөлдөөнт дуудлага худалдааны зарчмаар шалгаруулж, хамгийн хямд үнийг тогтоолоо.
Олон жил яригдсан ч дуусаагүй яриа дуусаж ажил хийж болдог гэдгийг харууллаа.
Шуурхай ажиллавал хөрөнгө оруулагчид орж ирдэг, үнэ буурдаг, төсөл хөдөлдөг гэдгийг анхны аукцион нотлов.
Үр дүнд нь нийт 220 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц, мөн 135 МВт / 440 МВт.цаг хүчин чадалтай батарей хуримтлуурын систем бүхий шинэ эх үүсвэрийн 5 төсөл өвлийн их ачааллаас өмнө ашиглалтад орно.
Нээлттэй аукционоос шалгарсан таван аж ахуйн нэгж Засгийн газраас нэмэлт баталгаа шаардахгүйгээр төслөө хэрэгжүүлнэ.
Манай Засгийн газрын шамдан эхлүүлсэн том зорилтод хамтран оролцсон аж ахуйн нэгжүүд болон холбогдох байгууллага, мэргэжлийн баг, инженер, техникийн ажилчид гээд чин сэтгэлээр ажилласан бүх хүмүүст талархал илэрхийлье.
Бидэнд цаашдаа ч хийх ажил их байна.
Монгол Улсын эрчим хүчний шинэ шилжилт бодитой, илүү хурдтай, илүү нээлттэй урагшилж байна"


АДМИН






Нийгэм






