Dark Light
Нийгэм | 2026-07-02

АВСТРАЛИД ҮНИЙН ӨСӨЛТ НЭМЭГДЭЖ, ИРГЭДИЙН ӨӨДРӨГ ҮЗЭЛ БУУРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Австралийн 15 мянга гаруй иргэнийг хамруулсан шинэ судалгаагаар амьжиргааны өртгийн өсөлт тус улсын иргэдийн хамгийн их санаа зовж буй асуудал хэвээр байгааг тогтоожээ. Эдийн засгийн дарамт нь зөвхөн өрхийн төсөвт төдийгүй иргэдийн ирээдүйдээ итгэх итгэл, өөдрөг үзэлд сөргөөр нөлөөлж байгааг судлаачид онцолсон байна.

Флиндерс их сургуулийн 2026 оны “Wicked Problems Report” судалгаанд оролцогчдын 65 хувь нь амьжиргааны өртгийг хамгийн том асуудал гэж нэрлэсэн бол орон сууцны хүртээмж 40 хувь, гэмт хэрэг ба аюулгүй байдал 37 хувь, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж 26 хувиар удаалжээ.

Судалгаагаар австраличуудын 69 хувь нь өөрсдийгөө аз жаргалтай гэж үнэлсэн ч ирээдүйдээ итгэх итгэл харьцангуй сул байгаа нь анхаарал татжээ. Зарим мужид улс орон зөв чиглэлд хөгжиж байна гэж үзсэн хүмүүсийн хувь гуравны нэг орчимд хүрсэн байна.

Түүнчлэн өөрсдийгөө аз жаргалгүй гэж хариулсан иргэдийн 76 хувь нь амьжиргааны өртгийн өсөлтийг гол шалтгаан хэмээн нэрлэжээ.

Судалгааны үр дүн мужуудын хооронд ихээхэн ялгаа байгааг харуулсан байна. Викториа муж улсын хэмжээнд хамгийн бага аз жаргалын үзүүлэлттэй гарч, иргэдийн ердөө 65.9 хувь нь өөрсдийгөө аз жаргалтай гэж хариулжээ. Энэ нь улсын дундаж болох 69 хувиас доогуур үзүүлэлт юм. Мөн Викториа мужийн иргэдийн ирээдүйдээ итгэх өөдрөг үзэл 26.3 хувьтай байсан нь хамгийн доогуур үзүүлэлтүүдийн нэг болжээ. Харин Тасмани мужид энэ үзүүлэлт 23.7 хувь, Хойд Нутаг Дэвсгэрт 23.3 хувь байсан байна. Үүний зэрэгцээ Викториа мужид гэмт хэрэг, олон нийтийн аюулгүй байдлын талаарх иргэдийн санаа зовнил нэмэгдсэнийг тайланд дурджээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16