Dark Light
Нийгэм | 2026-07-02

ОЙ, ХЭЭРИЙН 7 ТҮЙМЭР БҮРТГЭГДСЭНЭЭС 3 ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улсын хэмжээнд өнөөдөр (2026.07.01) Дорнод аймгийн Халхгол суманд 4, Матад суманд 1, Баянтүмэн суманд 1, Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1 буюу нийт 7 ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.
Үүнээс Дорнод аймгийн Халхгол, Баянтүмэн суманд гарсан 3 гал түймрийг бүрэн унтрааж, 
Дорнод аймгийн Халхгол сумын “Адаг дулаан" гэдэг газар гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа.
Харин Дорнод аймгийн Матад, Халхгол, Хөвсгөл аймгийн Тариалан сумдад гарсан 3 гал түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.

Эх сурвалж | ОБЕГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16