Dark Light
Нийгэм | 2026-07-02

ЯПОНЫ ВИЗНЫ ХУРААМЖ, ТАТВАРЫН НЭМЭГДЭЛ ӨНӨӨДРӨӨС ХЭРЭГЖИНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Япон улсыг зорихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд зориулан визийн хураамж болон аялал жуулчлалын татвартай холбоотой шинэ өөрчлөлтүүдийг багцлан хүргэж байна. Тус улсын Засгийн газар болон орон нутгийн захиргаанаас жуулчдын хэт бөөгнөрлийг зохицуулах зорилгоор хэд хэдэн шийдвэр хэрэгжүүлж эхэлжээ.

1. Элчин сайдын яамны визийн хураамж нэмэгдэв

Монгол улс дахь Японы Элчин сайдын яамны виз мэдүүлгийн хураамж шинэчлэгдэж, дараах тариф мөрдөгдөж байна.

  • Нэг удаагийн виз: 80,000 төгрөг

  • Олон удаагийн виз (Multiple): 160,000 төгрөг

    > Санамж: Виз мэдүүлгийн төв (VFS Global)-ийн үйлчилгээний хөлс тусдаа бодогдоно.

2. Аялал жуулчлалын татварууд хэрэгжиж эхэллээ

7-р сарын 1-нээс эхлэн орон нутгийн болон тусгай бүсүүдийн дараах татварууд албан ёсоор хэрэгжиж эхэллээ.

  • Фүжи уулын шинэ татвар: Авиралтын улирал эхэлсэнтэй холбогдуулан ууланд авирах жуулчдаас 2,000 иен-ий заавал төлөх татвар (дээр нь 1,000 иен сайн дурын хандив) авч, өдрийн аялагчдын тоог хязгаарлаж байна.

  • Зочид буудлын татвар (Accommodation Tax): Токио, Осака, Киото хотуудаас гадна Хоккайдо, Фүкүока зэрэг мужууд зочид буудлын хоногийн татварыг шинээр нэвтрүүлж, тарифыг нэмэгдүүлж байна.

  • Олон улсын аяллын татвар (Sayonara Tax): Японоос буцах үед нисэх онгоцны тийзний үнэд шууд бодогддог 1,000 иен-ий татвар хэвээр мөрдөгдөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16