Dark Light
Нийгэм | 2026-07-02

АНХААРАЛ БОЛГООМЖГҮЙ ЖОЛООЧ БӨХӨНГ, ЯНЗАГАТАЙ НЬ ДАЙРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ховд аймгийн төвөөс Манхан сум чиглэлийн 80 км авто замд 500 орчим Монгол бөхөн байршдаг.
Харамсалтай нь хурд хэтрүүлэн, анхаарал болгоомжгүй зорчсоноос жил бүр хамгийн багадаа 2 ба түүнээс дээш бөхөн автомашинд дайруулан хорогддог байна.
2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус замд жолоочийн анхаарал болгоомжгүй үйлдлийн улмаас хэрэгчин /Бөхөн гөрөөсний эмэгчин/, янзагын хамт дайрагдан хорогдлоо. 
2026 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Байгаль орчны газар Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан мөрдөгчтэй хамтран шуурхай хяналт шалгалт зохион байгуулж, уг зөрчлийг үйлдсэн этгээдийг илрүүлэн шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна.
 

Эх сурвалж | Ховд Байгаль Орчны Газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00