Монгол, Орос, Хятад гурван улсын Аялал жуулчлалын сайд нарын X уулзалт БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотноо болж, Монгол Улсыг төлөөлөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан оролцлоо.
Уулзалтаар эртний “Цайны зам”-ыг аялал жуулчлалын брэнд болгон хөгжүүлэх, хамтарсан маркетинг хийх замаар бүс нутгийн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд талууд түлхүү анхаарч ажиллахаар болов. Манай улсын хувьд 2025 онд хүлээн авсан 847 мянга гаруй жуулчны дийлэнхийг БНХАУ (242 мянга), ОХУ (230 мянга)-ын жуулчид бүрдүүлсэн байна.
Гурван улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй онцлох ажлууд:
Авто ралли: 3 улсыг дамнасан “Цайны зам” нөхөрсөг авто раллиг 2026 оны 06-р сард амжилттай зохион байгууллаа.
Шууд нислэг: Бээжин-Мөрөн-Бээжин чиглэлийн шууд нислэгийг 2026 оны 7, 8 дугаар сард үйлдэхээр бэлтгэл хангаж байна.
Өвлийн аялал жуулчлал: ОХУ-тай хамтарсан хоккейн тэмцээн зохион байгуулж, өвлийн аяллын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэв.
Шинэ гишүүнчлэл: Монгол Улсаас Төв болон Дархан-Уул аймаг “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбоонд албан ёсоор элслээ.
Бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой тус уулзалт амжилттай өндөрлөж, дараагийн XI уулзалтыг 2027 онд ОХУ-ын Москва хотод зохион байгуулахаар тогтлоо.
АДМИН







Нийгэм






