БИЛГИЙН ТООЛЛЫН 18 /2026.07.03 / БААСАН ГАРАГ
ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАР БАР ӨДӨР
- Үс засуулбал: Эд малын гарлагатай
- Наран ургах, шингэх: 04.58-20.54
- Барилдлага: Идэр
- Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
- Суудал: Төмөр
Аргын тооллын 7 сарын 3, Сугар гараг. Билгийн тооллын 18, Тооно одтой, шар бар өдөр. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түлэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангаргаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
АДМИН






Нийгэм






