Бэлчээрийн ургамлын ургалт 6 дугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу байна. Үүнд: Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнодын нийт, Увс, Завхан, Хөвсгөл, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Булганы зарим, Архангай, Баянхонгор, Өвөрхангай Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар сайн, Баянхонгор, Өвөрхангайн зарим, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Төв, Дундговь, Өмнгөговийн цөөн сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд зэрэг байна. Өмнөх арав хоногтой харьцуулбал, Баянхонгорын ихэнх, Дундговь, Баян-Өлгий, Ховдын зарим нутгаар бэлчээрийн ургамлын ургалт муугаас дунд зэрэг ангилалд шилжиж бага зэрэг сайжирсан байна.

Цаг агаарын нөхцөлийн онцлог
Өнгөрсөн арав хоногт агаарын температур нутгийн баруун хагаст дунджийн орчим буюу түүнээс 1.1... 2.4 градусаар дулаан, тал хээр говийн нутгаар дунджаас 1.1... 3.3 градусаар хүйтэн байсан бол хур тунадас нийт нутгийн 90 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу, Увс, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын цөөн сумдын нутгаар дунджаас бага орсон байна.
Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Дорноговийн Хөвсгөлд 29 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Газар тариалангийн бүхий ихэнх нутгаар улаанбуудай бутлалтаас голлолтын үе шатанд, төмс ихэнх нутагт цухуйлтаас хажуугийн нахиа үүсэх үе шатандаа буюу таримал ургамлын өсөлт, хөгжлийн үе шат удаашралтай явагдаж байна. Улаан буудайн өндөр нь сорт болон тариалсан хугацаа, ургалтын үе шатнаасаа хамааран харилцан адилгүй буюу 17-50 см байна.
|
Эх сурвалж
| Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс
|
АДМИН







Нийгэм





