Улсын хэмжээнд хоногийн /2026.07.02/ хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчлийг илрүүлсэн.Харин нийслэл хотод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 зөрчил, гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнээс 16 тохиолдол нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж буй “Playtime Festival”-ийн үеэр бүртгэгдсэн байна.
Хүлээлгэх хариуцлага:
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээд согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жилээр хасах, торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ял шийтгэнэ.
Жолооч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
|
Эх сурвалж
| Тээврийн цагдаагийн алба
|
АДМИН





Нийгэм






