Dark Light
Нийгэм | 2026-07-03

З.МЭНДСАЙХАН: УЛС ТӨРИЙГ МУЙХАРЛАЖ ХИЙЖ БОЛОХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"ОНТРЕ" ХХК-тай холбоотой мэдээлэлд Засгийн газрын гишүүд тайлбар өглөө. 

Монгол Улсын Сангийн сайд З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто”-той хэлэлцээрт хүрч, үр дүнгээ 2 хоногийн өмнө мэдэгдсэн. Үүнд гүтгэж, харлуулах зүйл юу ч байхгүй. Зээлийн хүүгийн хэлэлцээрээр 22 их наядыг хэмнэлээ. Зээлийн хүүг 3 жил тутамд эргэж харах эрхзүйн боломж нээгдсэн. 2039 онд ногдол ашиг авах байсныг 2026 онд болголоо. 17 жил өгөөж хүртээхгүй явж ирсэн төслийг Н.Учралын Засгийн газар маш шуурхай хэлэлцээ хийсний үр дүнд 13 жилээр нааш нь татлаа.

Үүнийг үгүйсгэж, ард түмний тархийг угаах хэрэггүй. Улс төрийг муйхарлаж хийж болохгүй. Бид ямар ч үүрэг хүлээгээгүй. Энэ баялгийн эзэн нь Монгол Улс. Ногдол ашиг гэж хэдэн төгрөг авахыг санхүүгийн тооцооллоо гаргаж нэгтгээд хоёр тал хэлэлцэнэ.
Далд уурхайн бүтээн байгуулалтын гүйцэтгэл 99.8 хувьтай буюу эерэг мөнгөн урсгал нэмэгдсэн. 13.1 тэрбумыг ямар хугацаанд төлж дуусах, өрийн дарамтаас хэрхэн гарах, Монголын ард түмэн ямар хугацаанд яаж ашгаа авах нь төслийн ашигт үйл ажиллагаанаас хамаарна. Зээлийн бүтцийг эргэж харахаар хоёр тал тохирлоо. “Онтре”-г явуулахаас өмнө ногдол ашгаа шийднэ. Хэлцлийн араас шийднэ гэж тохирчээ гэж Засгийн газрыг гүтгэж, улстөржүүллээ. “Онтре”-гийн асуудлыг огтхон ч яриагүй. Хэлэлцээг эхлүүлнэ гэдэг асуудал яригдсан" гэлээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16