Dark Light
Нийгэм | 2026-07-03

Г.ДАМДИННЯМ: АЛДААГ НЬ ЗАССАНЫ ТӨЛӨӨ ХОРСОЖ БАЙГАА БОЛ ХЭН НЬ ЭХ ОРОНЧ ВЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"ОНТРЕ" ХХК-тай холбоотой мэдээлэлд Засгийн газрын гишүүд тайлбар өглөө. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: "100 хоногт 17 жилийн өмнө хийсэн алдааг заслаа. Менежментийн төлбөрийг бууруулах ажлын хэсгийн ахлагчийн хувьд улс орондоо 2.2 тэрбум ам.долларын хэмнэлт хийж, 1.5 тэрбум ам.долларын өгөөж авчрах хэлцэл хийсэндээ үеийн үед бахархаж явна. З.Мэндсайхан сайдын ахалсан ажлын хэсгийн үр дүнг тооцвол нийт 30 их наядын зардлыг буурууллаа. Энэ бол эх орондоо хийсэн эх оронч үйлдэл. 
“Онтре”-гээр бэлэг барихгүй.  Хөрөнгө оруулалтын шинэ гэрээгээр явна. 2009 оны гэрээ нөлөөлөхгүй. Ард түмэндээ хайртайгаа зарлаж хэвлэлийн хурал хийсэн нөхөд харин 2009 онд энэхүү алдаатай гэрээг хийсэн шүү. Алдааг нь шилдэг мэргэжилтэн залуус зассаны төлөө хорсож байгаа бол хэн нь эх оронч вэ. Тоо худлаа ярьдаггүй. Бид саяхан улс төрд орж ирсэн залуус. Эх орондоо хайртай. 
“Онтре”-тэй хийх гэрээг ард түмнээр хэлэлцүүлнэ. УИХ-аар оруулна. 2009 оны гэрээтэй харьцуулж иргэдэд харуулна. Алдааг засаж чадахгүй бол гэрээг явуулахгүй, явуулна гэсэн үүрэг ч хүлээгээгүй. Хэлэлцээр эхлээд үзье, саналыг чинь сонсоё гэдгийг л хэлсэн. Популизм хийж эдийн засгаа хасах руу битгий оруулаарай. 
Монголчууд өөдөө дээшээ явахад улстөржилт саад болж болохгүй. Одоо Арбитрын асуудал үлдлээ. Бид олон асуудлыг ар, араас нь хэлэлцэж, шийдээд явж байна. Амжилтыг амжилт гээд хэлчихье. Алдааг нь алдаа гэж хүлээн зөвшөөрнө. Шударга тодорхой байя" гэлээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16