Dark Light
Нийгэм | 2026-07-03

БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТЭД АУДИТ ХИЙНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Үндэсний аудитын газраас "Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр 2024 онд хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдсөн болон нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад баталгаажуулалт хийх" нийцлийн аудитыг эхлүүллээ.
Аудитын нээлтийг Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Б.Баттуяа хийж, аудитын зорилго, хамрах хүрээ, төлөвлөгөө болон аудитын явцад анхаарах асуудлуудыг танилцууллаа. 
Энэхүү аудит нь бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд 2024 онд хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчдийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдсөн болон нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтын үнэн зөв, хууль тогтоомжид нийцсэн байдлыг баталгаажуулах зорилготой юм.
Аудитын хүрээнд бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилт, хөрөнгө оруулалт, зардлын бүртгэл, экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтын үйл явцыг холбогдох хууль тогтоомж, гэрээний нөхцөлтэй нийцүүлэн үнэлж, төрийн хүртэх өгөөжийг үнэн зөв тооцсон эсэхэд баталгаажуулалт хийнэ.
Аудитын тайланг энэ оны 12 дугаар сарын 15-ны дотор Монгол Улсын Их Хурал болон холбогдох Байнгын хороонд хүргүүлэх юм.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16