"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 03-ны өдрүүдэд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 4 удаагийн амжилттай арилжаагаар 268.8 мянган тонн нүүрсийг нийт 23.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа. Үүнд:
- Эрчим хүчний нүүрс - 64.0 мянган тонн, 68.6 ам.доллароор арилжаалж нийт 4.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
- 1/3 коксжих нүүрс 128.0 мянган тонн, 75.8 ам.доллароор арилжаалж нийт 9.7 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
- 1/3 коксжих нүүрс 64.0 мянган тонн, 94.3⟶110.8 (+17.5%) ам.доллароор арилжаалж нийт 7.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 16.5 ам.доллар буюу 17.5% өссөн.
- Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс - 12.8 мянган тонн, 139.7⟶152.2 (+8.9%) ам.доллароор арилжаалж нийт 1.95 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 9 оролцогч оролцож үнэ 12.5 ам.доллар буюу 8.9% өссөн.
2026 оны хагас жилийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 169 удаагийн арилжаагаар 818.9 сая ам.долларын үнийн дүн бүхий 9.5 сая тонн нүүрс биржээр арилжлаа.
АДМИН






Нийгэм






