БИЛГИЙН ТООЛЛЫН 19 /2026.07.04/ БЯМБА ГАРАГ
ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
- Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
- Наран ургах, шингэх: 04.59-20.54
- Барилдлага: Шид
- Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
- Суудал: Огторгуй
Аргын тооллын 7 сарын 4, Санчир гараг. Билгийн тооллын 19, Чөдөр одтой, шарагчин туулай өдөр. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
АДМИН






Нийгэм






