Автомашин хүлээлгэн өгөх арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр оролцож, анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт нь иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний шуурхай байдлыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтойг онцоллоо.
Үр дүнд нь өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дуудлага, гэрийн эргэлтийн тусламж үйлчилгээний бэлэн байдал сайжирч, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон гэрийн нөхцөлд эмнэлгийн тусламж шаардлагатай иргэдэд эрүүл мэндийн тусламж хүргэх боломж бүрдэж байна.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү Чингэлтэй дүүргээс сонгогдсон гишүүний хувьд 2026 оны улсын төсөвт өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дуудлага үйлчилгээг сайжруулах зорилгоор 500 сая төгрөгийн санхүүжилт тусгуулах санал гаргаж, шийдвэрлүүлсэн бөгөөд уг хөрөнгөөр 13 автомашиныг нийлүүлсэн юм.
Б.АМАРТҮВШИН






Нийгэм





