Dark Light
Нийгэм | 2026-07-04

ГОВИЙН ШИРГЭСЭН НАЙМАН БУЛАГ ДАХИН АМИЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Хиймэл хурын үр дүнд ширгэсэн найман булаг дахин сэргэжээ

Говийн их дархан цаазат газрын "А" хэсэгт хэрэгжүүлж буй үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх ажлын үр дүнд өмнө нь ширгэсэн найман булаг шанд дахин сэргэж, усны урсац нь мэдэгдэхүйц сайжирсан байна.

Энэхүү ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2022 оноос хэрэгжиж эхэлсэн Мазаалай баавгайг хамгаалах хөтөлбөрийн хүрээнд жил бүрийн гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд зохион байгуулдаг аж.

Говийн их дархан цаазат газрын "А" хэсгийн хамгаалалтын захиргаанаас мэдээлснээр үүлэнд зориудаар нөлөөлөх нь ган, хуурайшилтыг бууруулж, усны нөөцийг нэмэгдүүлэх замаар говийн эмзэг экосистемийг тэтгэх чухал арга хэмжээ болжээ.

Мөн уг ажлын үр дүнд Мазаалай баавгайн амьдардаг гол нутаг дэвсгэрийн 80 орчим хувьд сүүлийн гурван жилийн хугацаанд ургамлын ургац, гарц нэмэгдэж, зэрлэг амьтдын амьдрах орчин сайжирсан байна. Ингэснээр тус бүсийн амьтдын тоо толгой өсөх таатай нөхцөл бүрдэж байгааг хамгаалалтын захиргаа онцоллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16