“Playtime” хөгжмийн фестивальд нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалт, зохицуулалт, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мөн тэсэрч дэлбэрэх бодис, хэрэгслийг илрүүлэх чиглэлээр нийт 9 байгууллагын 209 алба хаагч, 24 тээврийн хэрэгсэл, албаны 5 нохойтой үүрэг гүйцэтгэлээ.
Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан, худалдан борлуулахаар бэлтгэсэн 1, хэрэглэсэн 1 үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Б.АМАРТҮВШИН






Нийгэм






