Монгол Улсад анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг олон улсын хэмжээнд өргөн хүрээнд тэмдэглэх гэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлаар дэмжин баталснаар жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэх олон улсын шийдвэр гарсан. Энэ нь Монголын нүүдэлчдийн өв соёл, адууны хүн төрөлхтний хөгжилд оруулсан хувь нэмрийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсний илэрхийлэл хэмээн зохион байгуулагчид онцолж байна.
Энэ жил Дэлхийн адууны өдрийг 55 гаруй улс орон өөрийн онцлог, уламжлалын дагуу тэмдэглэх бөгөөд Монгол Улс энэхүү олон улсын түүхэн үйл явдлын гол төв болж байгаагаараа онцлогтой.
Баярын арга хэмжээ 2026 оны долоодугаар сарын 10-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт болох юм. Энэ үеэр үндэсний өв соёл, морин спорт, адууны соёл иргэншил, урлагийн тоглолт зэрэг олон улсын цар хүрээтэй үйл ажиллагааг нэг дор зохион байгуулахаар төлөвлөжээ.
Зохион байгуулагчид иргэдийг дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцан, Монгол адууны өв соёл болон дэлхийн соёл иргэншилд оруулсан хувь нэмрийг алдаршуулан тэмдэглэх энэхүү түүхэн арга хэмжээнд гэр бүл, найз нөхдийн хамт оролцохыг урьсан байна.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм






