Dark Light
Нийгэм | 2026-07-05

БАЯНХОНГОРТ ШАТСАН БАЙДАЛТАЙ НАС БАРСАН ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Нийгмийн сүлжээнд Баянхонгор аймагт хүн амины ноцтой хэрэг гарсан гэх мэдээлэл тархсантай холбогдуулан цагдаагийн байгууллага албан ёсны тайлбар өглөө.

Цагдаагийн байгууллагад энэ оны долоодугаар сарын 2-нд Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ.

Урьдчилсан байдлаар эрэгтэй хүн шатсан байдалтай нас барсан болох нь тогтоогдсон бөгөөд нас баралтын шалтгаан, нөхцөл байдлыг тогтоолгохоор шүүх шинжилгээний байгууллагад холбогдох тогтоол хүргүүлсэн байна. Амь хохирогчийн хэн болохыг тогтоосон бөгөөд хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Харин олон нийтийн сүлжээнд тархаад буй "хүний амийг бүрэлгэж, шатаасан" гэх мэдээллийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газар үгүйсгэлээ.

Тус газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч н.Отгонбаярын мэдээлснээр, "Иргэдийн яриад байгаа шиг илтэд хүний амь бүрэлгэж, шатаасан гэх хэрэг илрээгүй. Одоогоор тухайн иргэний нас барсан хэргийг шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.

Иймд олон нийтийг баталгаагүй мэдээлэлд автахгүй, албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг цагдаагийн байгууллага зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16