Dark Light
Нийгэм | 2026-07-05

НАЛАЙХЫН ЗАМ ЗАСВАРЫН АЖЛЫГ 8-НД ДУУСГАНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

"Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн Налайх дүүрэг дэх салбар нь 2026 оны зургадугаар сарын 29-ний өдрөөс эхлэн А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн 32-33.2 дахь километрт ээлжит засварын ажлыг эхлүүлжээ. Замын цементээр бэхжүүлсэн суурийн ажлыг 6-р сарын 29-ний өдрөөс 7-р сарын 01-ний өдрүүдэд хийж дууссан бөгөөд энэ хугацаанд усалж нягтруулах ажил хийж байгааг албаныхан мэдээлж байна. Үргэлжлүүлэн долдугаар сарын 6-ны өдөр халуун асфальт бетон хучилтын ажил хийснээр долдугаар сарын 8-ны өдөр замын хөдөлгөөн нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Иймд авто зам хэрэглэгч та бүхэн түр замын маршрутын дагуу хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зорчихыг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16