Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний Их Баяр Наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй Монгол” наадмыг Д.Сүхбаатарын талбайд 2026 оны 7 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулна.
Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлах замаар жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгоход энэхүү наадмын зорилго оршдог билээ.
20 дахь удаагийн “Дээлтэй Монгол” наадамд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн оролцогчдоос гадна БНХАУ-ын ГАНСУ муж, ӨМӨЗО-ны Ордос хот, Шилийн гол аймгаас ирж, өөрийн угсаатны хувцасны онцлогийг олон нийтэд толилуулах юм.
Наадмын үеэр:
- Шилдэг дүүрэг
- Шилдэг аж ахуйн нэгж байгууллага
- Шилдэг дээл урлаач
- Хамгийн сайхан дээлтэй гэр бүл
- Хамгийн сайхан дээлтэй оролцогч (эрэгтэй, эмэгтэй)
- Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч (эрэгтэй, эмэгтэй)
- Хамгийн сайхан дээлтэй хүүхэд (эрэгтэй, эмэгтэй)
- Хамгийн сайхан дээлтэй гадаад хүүхэд (эрэгтэй, эмэгтэй) номинаци шалгаруулна.







Нийгэм






