Dark Light
Нийгэм | 2026-07-06

ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН 108 УТСАНД 1215 ДУУДЛАГА, МЭДЭЭЛЭЛ ИРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний алба 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 7 дугаар сарын 05-ний өдрийг хүртэл 7 хоногийн хугацаанд чатбокс мессэж сувгаар нийт 1215 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.

Дуудлага мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар хүүхдийн эрх, хамгаалалын 233 дуудлага, зөвлөгөө хүссэн дуудлага 95, мэдээлэл хүссэн дуудлага 633, зорилтот бус 253 дуудлага, өргөдөл санал нэг дуудлага бүртгэгдсэн байна.  

Хамтарсан багт шилжүүлсэн дуудлага 212 байгаагаас аймгийн хэмжээнд 68 дуудлага мэдээлэл, нийслэлийн хэмжээнд 144 дуудлага мэдээллийг холбон зуучилсан байна.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 19 хүүхэд үйлчилгээ авсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16