Dark Light
Нийгэм | 2026-07-06

ОХУ-Д ХОМСДОЛ ҮҮССЭН Ч МОНГОЛД ШАТАХУУНЫ ХОМСДОЛ ҮҮСЭХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Олон нийтийн сүлжээгээр ОХУ-д шатахууны үнэ нэмэгдэж, тасалдал үүссэнтэй холбоотойгоор манай улсад ч мөн хомсдол нүүрлэж, үнэ өснө гэсэн мэдээлэл цацагдах болсон. Тэгвэл энэхүү мэдээллийг буруу ташаа хэмээн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас залруулж, бодит нөхцөл байдлыг танилцууллаа.

АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв: "Өнөөдрийн байдлаар манай улсад шатахууны нөөц хангалттай байгаа тул хомсдол үүсэх ямар ч үндэслэл байхгүй гэнэ. Тодруулбал, АИ-92 шатахууны 33 хоногийн, АИ-95 шатахууны 44 хоногийн, харин дизель түлшний 27 хоногийн ердийн хэрэглээний нөөц бэлэн байна. Тэр дундаа дизель түлшний хувьд үнэ буурах нөхцөл байдалтай хил дээр ирсэн байна.

Манай улс ОХУ-тай АИ-92 шатахууныг тонныг нь 705 ам.доллароор тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Гэрээ ёсоор үнэ 30 хувиас дээш нэмэгдсэн тохиолдолд 3 сарын дараа үнийг эргэж харах нөхцөлтэй. Сүүлийн дөрвөн сарын хугацаанд үнэ тодорхой хэмжээгээр өссөн учраас цаашид үнэд өөрчлөлт орж болзошгүй ч наадмын өмнө болон наадмын үеэр үнэ нэмэгдэх, хангамж тасалдах ямар ч асуудал үүсэхгүй гэдгийг албаныхан онцоллоо. ОХУ ч гэрээний үүргээ баримтлан шатахуунаа хэвийн нийлүүлж байна.

Харин наадмын дараа буюу долоодугаар сарын 20-доор Шатахууны үнийн зөвлөл хуралдаж, зах зээлийн нөхцөл байдалд тохируулан зарим бүтээгдэхүүний үнийг бууруулах, заримыг нь нэмэх асуудлыг эргэн хэлэлцэхээр төлөвлөжээ." хэмээлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16